Мэдээлэл

НОМЫН МАРКЕТИНГИЙН ДИЗАЙНЕРЫН АЖИЛД УРЬЖ БАЙНА

НОМЫН МАРКЕТИНГИЙН ДИЗАЙНЕРЫН АЖИЛД УРЬЖ БАЙНА

Өргөдөл хүлээн авах хугацаа: XI/10 - XI/15

Энэ бол ном ойлгох чин хүсэл эрмэлзэлтэй Эрхэм таны Монсудар хэвлэлийн газрын баг хамт олонтой нэгдэн соён гэгээрүүлэх ажилд хувь нэмрээ оруулах боломж.

Монсудар хэвлэлийн газрын нийтийн номын редакцаас олонд нэр хүндтэй, дэлхийн бестселлер болсон “Анна Каренина”, “Арьсан хүргэмтэй Мадонна”, “Мэдисон нутгийн гүүрнүүд”, “1984”, “Гал мөсний дуун” цуврал, “Becoming”, “WILL”, “Гэдэс”, “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” гэх мэт цуврал номыг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэхээс гадна хүүхдийн номын “Жангар” редакцаас төрөл бүрийн дэлхийн бестселлер хүүхдийн номыг орчуулан, өв уламжлалаа хадгалж үлдэх зорилгоор эртний үлгэрээ өнөөгийн хүүхдүүдэд зориулан шинэчлэн хүргэдэг билээ. 

Эдгээр редакцаас гадна манай хэвлэлийн газар:

  • Монсудар хэл соёлын редакц
  • Дидо - сурах, сургах хэрэглэгдэхүүний редакц
  • Эрүүл мэндийн редакц
  • Цэнхэр Гүзээлзгэнэ - бестселлер цуврал комик, зурагт номын редакцын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Олон нийтийг номын хэрэглээтэй болгох соён гэгээрлийн зорилгоор ажиллах чин хүсэлтэй хүнийг эрж, хамтран ажиллахыг хүсэж байна. Дээр дурдсан редакцийн багийнхантай хамтран ялангуяа маркетингийн чиглэлийн бүхий л төрлийн кампанит ажилд хамтран оролцож, бүтээлч таныг цаашид өөрийгөө хөгжүүлэх боломжтой энэхүү ажилд урьж байна.

Үүрэг хариуцлага

  • Ном, бүтээлийн редакцын бодлоготой нягт уялдаатай маркетингийн материал бэлдэх
  • Ном бүтээлийн зохиогч, орчуулагч, зураач бусад оролцогчидтой харилцаатай  маркетингийн дизайн гаргах
  • Ном бүтээлийн агуулгатай танилцаж, тодорхойлж, бүтээлч байдлаар илэрхийлэх чадвартай байх
  • Номын нээлт, үзэсгэлэн, яармагт бүтээлчээр оролцох
  • Олон нийтийн унших сонирхлыг дэмжих зорилгоор судлагаа хийн постер, видео контентын санаа гаргах
  • Дизайны шинэлэг арга хэрэгсэл, боломжуудыг эрж хайх санаачлагатай байх

Тавигдах шаардлага

  • Ном унших дуртай байх
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх
  • Дизайны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Олон нийттэй харилцах чадвар (багаар хамтран ажиллах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх)
  • Бүтээлч байдал болон судалгаа хийх чадвар
  • Видео, гэрэл зурагт сонирхролтой байх
  • График дизайны мэдлэгтэй буюу Adobe-ын програмуудыг ашиглаж чаддаг байх. 

Бүртгүүлэхийг хүсвэл өөрийн CV танилцуулгаа hr@monsudar.mn хаягаар ирүүлнэ үү.

Жич: Имэйлээ Маркетингийн дизайнер” гэсэн нэрээр илгээгээрэй

Номын мэдээлэл хүлээн авах