“Монсудар” хэвлэлийн газраас жил болгон зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” энэ зургадугаар сарын 17-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус аяны хүрээнд “Зуныг номтой өнгөрүүлье” уриан дор дараах хөтөлбөрийг танилцуулж байна.
Энэ өдрүүдэд “Монсудар” хэвлэлийн газраас шинээр эрхлэн гаргасан номуудын танилцуулга, нээлт болон орчуулагчдын ярилцлага, “Утга зохиол дахь хайр”-ын тухай сонирхолтой нийтлэл, таавар тоглоом, болон алдагдсан номыг олох зэрэг сонирхолтой, үр өгөөжтэй, оюунлаг өдрүүдийг өнгөрүүлэх боломжтой.
Энэ жилийн арга хэмжээний нээлтийг зургадугаар сарын 17-ны 11:00 цагаас “Монсудар” хэвлэлийн газрын фэйсбүүк хуудаснаас онлайнаар хүлээн аваарай.
Шинэ номын нээлт:
“Илиада” номын нээлт
Хаана: Монсудар хэвлэлийн газрын фэйсбүүк хуудсаар онлайнаар хүрэх болно.
Хэзээ: Зургадугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагаас
“21-р зууны 21 сургамж” номын нээлт
Хаана: Монсудар хэвлэлийн газрын фэйсбүүк хуудсаар онлайнаар хүрэх болно.
Хэзээ: Зургадугаар сарын 25-ны өдөр 11:00 цагаас хүлээн аваарай.
“Жазз ном” номын нээлт
Хаана: Монсудар хэвлэлийн газрын фэйсбүүк хуудсаар онлайнаар хүрэх болно.
Хэзээ: Зургадугаар сарын 27-ны өдөр 18:00 цагаас хүлээн аваарай.
Номын хэлэлцүүлэг:
“Театрын түүх” номын ярилцлага
Ярилцлагад: Театр судлаач, СУИС-ын урлаг судлалын багт Д.Батсайхан, Урлаг судлаач Я.Баяраа нар ярилцана.
Хэзээ: Зургадугаар сарын 18-ны 17:00 цагаас
“Тахал” номын ярилцлага
Ярилцлагад: Утга зохиол судлаач Х.Чойдогжамц, “Монцамэ” агентлагийн сэтгүүлч Б.Алтанхуяг, ФЭСЯ-ны төлөөлөгч Ж.Насанжаргал, редактор Б.Ундрах, Б.Дөлгөөн нар оролцох болно.
Хаана: Монсудар хэвлэлийн газрын фэйсбүүк хуудсаар онлайнаар хүрэх болно.
Хэзээ: Зургадугаар сарын 20-ны 20:00 цагаас
“1984” номын хэлэлцүүлэг
Хэлэлцүүлэгт: “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат, “Монцамэ” агентлагийн сэтгүүлч Б.Алтанхуяг, Монсудар редакцийн эрхлэгч Б.Оюунханд нар ярилцана.
Хаана: Монсудар хэвлэлийн газрын фэйсбүүк хуудсаар онлайнаар хүрэх болно.
Хэзээ: Зургадугаар сарын 19-ны 14:00 цагаас
“Илиада” номын орчуулагчийн ярилцлага
“Одиссей”, “Илиада” их хөлгөн туульсын орчуулагч, МУСГЗ Д.Цахилгаан, утга зохиол судлаач, СУИС-ын багш Я.Баяраа нарын утга зохиол болон орчуулга, эл хөлгөн туульсын талаар ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүлээн авч үзээрэй.
Хэзээ: Зургадугаар сарын 19-ны 17:00 цагаас
“Нялхсын асрах нандин зарчмууд”, “Монтесоррийг эхнээс нь” номын бүтээгчдийн хэлэлцүүлэг
Хэлэлцүүлэгт: Орчуулагч Б.Наранзул, орчуулагч Т.Ариунсанаа нар номын талаар ярилцана.
Хаана: Zoom уулзалт фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.
Хэзээ: Зургадугаар сарын 19-ны өдөр 20:00 цагаас
“Алдагдсан зүйлсийн жагсаалт” номын танилцуулга
Танилцуулгад: Орчуулагч Б.Ундрах, Гёте Институтээс Г.Солонго нар ярилцах болно. “Монсудар” хэвлэлийн газраас хэрэгжүүлж буй “Монголоос алдсан зүйлийн жагсаалт” уралдааны танилцуулга хийгдэх болно.
Хаана: Монсудар хэвлэлийн газрын фэйсбүүк хуудсаар онлайнаар хүрэх болно.
Хэзээ: Зургадугаар сарын 19-ны 21:30 цагаас
“Мангасуудын оронд” номын танилцуулга
Орчуулагч Б.Ундрах, Монсудар хэвлэлийн газрын маркетингийн менежер Э.Мишээл нар ярилцана.
Хаана: Монсудар хэвлэлийн газрын фэйсбүүк хуудсаар онлайнаар хүрэх болно.
Хэзээ: Зургадугаар сарын 20-ны 14:00 цагаас
“Гэмт хэрэг ба ял шийтгэл” номын хэлэлцүүлэг
“Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат, Б.Долгион, Ч.Ганжавхлан нар ярилцана.
Хаана: Монсудар хэвлэлийн газрын фэйсбүүк хуудсаар онлайнаар хүрэх болно.
Хэзээ: Зургадугаар сарын 20-ны 19:00 цагаас
“Амьдралын 12 дүрэм” номын хэлэлцүүлэг
Хэлэлцүүлэгт: Номын орчуулагч Э.Цэнгэлсайхан, уншигчдын төлөөллийн хамт оролцоно.
Хаана: Zoom уулзалт фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.
Хэзээ: Зургадугаар сарын 20-ны 20:00 цагаас
“Япон хүн гэж хэн бэ” номын хэлэлцүүлэг
Хэлэлцүүлэгт: “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат, орчуулагч М.Тэмүүлэй нар оролцоно.
Хаана: Монсудар хэвлэлийн газрын фэйсбүүк хуудсаар онлайнаар хүрэх болно.
Хэзээ: Зургадугаар сарын 24-ны 11:00 цагаас
“Японы уран зохиолын тухай” номын хэлэлцүүлэг
Хэлэлцүүлэгт: Орчуулагч О.Жаргалсайхан, Монсудар редакцийн эрхлэгч Б.Оюунханд нар оролцоно.
Хаана: Монсудар хэвлэлийн газрын фэйсбүүк хуудсаар онлайнаар хүрэх болно.
Хэзээ: Зургадугаар сарын 24-ны 18:00 цагаас