Мэдээлэл

Хүүхдийн номын маркетингийн чиглэлийн АЖИЛД УРЬЖ БАЙНА

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2.22 - 2.28

Энэ бол хүүхдийн ном ойлгох чин хүсэл эрмэлзэлтэй Эрхэм таны Монсудар хэвлэлийн газрын баг хамт олонтой нэгдэн бүтээлч, сонирхолтой хүүхдийн номын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж.

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас олонд нэр хүндтэй, дэлхийн бестселлер болсон “Харри Поттер”, “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл”, “Нохой Хүн” ба Дэвид Уоллиамсын “Гангста эмээ”, “Тэрбумтан хүү” гэх мэт цуврал ном, комикуудыг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэхээс гадна “Жангар”, “Гэсэр”, “Монголын нууц товчоон” гэх мэт эртний Монгол үлгэр домгийг өнөө цагийн хүүхдүүдэд зориулан шинэчлэн хүргэж байна. 

Хүүхэд номоос танин мэдэхүйн, ёс суртахууны болон эр зориг, энэрэнгүй сайхан сэтгэлийн мэдрэмж, хүмүүжил, уран сэтгэмж зэргийг олж авдаг. Хүүхдийн сонирхол, нас, сэтгэлд нь тохирсон арга хэлбэрээр бүтсэн НОМ хүүхдийн унших дур хүслийг бадраан дэмжих ёстой болдог. Ийм ном бүтээлүүдийг хүүхдэд хүргэх чиглэлээр манай их дээд сургуулиудад мэргэжилтэн бэлтгэдэггүй учраас бид энэ чиглэлээр ажиллах чин хүсэлтэй хүн эрж, хамтран ажиллахыг хүсэж байна. Хүүхдийн номын Жангар редакцийн багийнхантай хамтран ялангуяа маркетингийн чиглэлийн бүхий л төрлийн кампанит ажлыг хариуцах бүтээлч таныг цаашид өөрийгөө хөгжүүлэх боломжтой энэхүү ажилд урьж байна.

Үүрэг хариуцлага

  • Маркетинг төлөвлөгөө боловсруулан, гүйцэтгэлийг хянах, удирдан зохион байгуулах
  • Хүүхдийн номын редакцийн бодлоготой нягт уялдаатай маркетингийн үйл ажиллагаа явуулах
  • Хүүхдийн номын зохиогч, орчуулагч, зураач бусад оролцогчидтой харилцаатай  маркетингийн үйл ажиллагааг явуулах
  • Хүүхдийн номын агуулгатай танилцаж, тодорхойлж илэрхийлэх чадвартай байх
  • Номын нээлт, үзэсгэлэн, яармаг зохион байгуулах
  • Хүүхдийн унших сонирхлыг дэмжих зорилгоор гадаад, дотоод төрөл бүрийн уулзалт, арга хэмжээнд оролцох, зохион байгуулах
  • Сошиал медиа хөгжүүлэлтийг удирдан чиглүүлэх
  • Маркетингийн шинэлэг арга хэрэгсэл, боломжуудыг эрж хайх санаачлагатай байх

Ур чадвар, мэдлэг туршлагын хувьд:

  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэг
  • Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлага
  • Олон нийттэй харилцах чадвар (багаа удирдан, зохион байгуулах)
  • Дижитал болон уламжлалт маркетинг хослуулах, сурталчилгаа, судалгаа хийх чадвар
  • Бичгэн, харилцааны болон илтгэх чадвар
  • Эцэг эхчүүдтэй ойр ажиллах зэрэг чадварууд шаардагдана.
  • Мөн график дизайны мэдлэгтэй буюу Adobe-ын програмууд, ялангуяа Photoshop програмыг ашиглаж чаддаг бол давуу тал болно. 

Бүртгүүлэхийг хүсвэл өөрийн CV танилцуулгаа hr@monsudar.mn хаягаар ирүүлнэ үү.

Жич: Мэйлээ Хүүхдийн номын маркетингийн менежергэсэн нэрээр илгээгээрэй

Номын мэдээлэл хүлээн авах