“Уг нь би хүүхдээ эрдэм номтой сайн хүн болоосой л гэж хүссэн”
“Би ойрдоо хүүхэдтэйгээ ойлголцохоо болилоо, яавал дээр юм бол оо?”
“Хүүхэд маань миний үгийг сонсохгүй юм”
“Хүүхдэдээ багадаа уншдаг байсан гоё гоё номуудаа авч өгсөн ч ер уншдаггүй ээ”
гэх мэт үгсийг та хэзээ нэгэн цагт хэлж байсан уу? Эсвэл одоо тийм асуудалтай тулгараад байна уу?
Эцэг эхчүүд бид хүүхдэдээ хамгийн сайнаа л өгч, цаг үргэлж хайрлахыг хичээнэ. Гэвч энэ их хайр чинь эргээд хүүхдэд тань халгаатай юм биш биз!
Хайрлаад л байхад ерөөсөө болохгүй юм, үгэнд орохгүй юм гэдэг энэ үгийн цаана таны алдаа нуугдаж байдаг. Хүүхэд гэдэг том хүний жижгэрүүлсэн хувилбар биш тэс өөр хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм атал та түүнийг үгэндээ оруулж, захиргаадах гэх нь ямар ч утгагүй зүйл. Завгүй, ажилтай, цаашаа явж тогло гэсээр сэтгэл зүрх рүү нь өнгийж, үг, үзэл бодлыг нь сонсохыг хичээдэггүй нь түүнийг хүн бус хүүхэд хэмээн харж буйн тод жишээ юм. Энэ мэт бидний төдийлөн анзаардаггүй, мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй зүйлсийг энгийн агаад олон өнцгөөс харж ярилцсан эцэг эхчүүдийн сонсууштай “Тэрслүү яриа” подкаст мэндэлснийг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид хүүхдээ чадахаараа хайрлаад л байдаг. Гэтэл нэг л өдөр тэр хүссэнээс минь өөр нэгэн болчихвол яах вэ? Биеийг нь төрүүлэхээс ямар ухааныг нь төрүүлэх биш гэх мэтийн үгсээр биеэ өмөөрч харамсаад өнгөрөх үү? Эсвэл нийгмийг буруушаах уу? Бид ийм л үнэнтэй нэг л өдөр учирдаг. Яг яах учраа олохгүй, хэрхэхээ мэдэхгүй, бүр юунаас болсныг ч ойлгох гээд чаддаггүй шүү дээ. Тэгвэл одоо хүүхдийн номын "Жангар" редакцын хамт олны бэлтгэн хүргэж буй “Тэрслүү яриа” подкасттай хамт байж энэ бүхний утга учрыг олж, асуудал бэрхшээлээ чөлөөтэй ярилцаж болох нь ээ.
Дараах холбоосоор дамжуулан "Тэрслүү яриа" подкастын бүх дугааруудыг хүлээн авч сонсоорой. Мөн Reader.mn, iTunes болон Castbox сувгуудаар дамжуулан хүлээн авах боломжтой.