Мэдээлэл

Монсудар хэвлэлийн газар дэлхийн тайзнаа


Жил бүрийн X сарын 10-15-ний өдрүүдэд ХБНГУ-ын Франкфурт хотноо зохион байгуулагддаг нэр хүнд бүхий номын үзэсгэлэн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ жил тус үзэсгэлэнд Монсудар хэвлэлийн газар оролцож байгаа билээ. Манай хэвлэлийн газрын хувьд шинэ ном бүтээлүүд, ном хэвлэлийн сүүлийн үеийн техник технологитой танилцаад зогсохгүй улс орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж байна. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Гёте институт болон Мерк компаний зохион байгуулсан "Social Translating" төсөлд Монсудар хэвлэлийн газар оролцож "Нуруун дээрх ертөнц" номыг орчуулан, эрхлэн гаргаж буйгаа энэхүү үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм. Тус номыг Азийн 8 орны 10 орчуулагч, зохиолч Томас Мелле болон удирдагч Забина Мюллертэй хамтран өөр өөрсдийн хэлээр орчуулан Ази даяар хүртээл болгож байгаа юм. Төслийн танилцуулга, номын орчуулга, тухайлбал social орчуулгын талаар Франкфуртын номын үзэсгэлэнгийн тайзнаа тус номын орчуулагч Монсудар хэвлэлийн газрын Дидо редакцын эрхлэгч Г.Ариунцэцэг, номын зохиолч Томас Мелле болон Энэтхэг, Япон улсын орчуулагч нарын хамт хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт олон орны хэвлэлийн газрын төлөөлөгч, орчуулагчид хүрэлцэн ирсэн байв. Ингээд тус арга хэмжээний зарим зургуудаас толилуулж байна.

Баруун гар талаас: Нуруун дээрх ертөнц номын зохиолч Томас Мелле, орчуулагч Г.Ариунцэцэг нар

Ази даяар уншигчдад хүрч буй Нуруун дээрх ертөнц.

Нуруун дээрх ертөнц номын танилцуулга, хэлэлцүүлэгт олон орны хэвлэлийн газрын төлөөлөгчид оролцов.

Номын мэдээлэл хүлээн авах