Мэдээлэл

Бие давхар бүсгүй таны уншвал зохих 4 ном

1. Bebe өсгөхүй 

Америк сэтгүүлч Памела Дракерман хүүхдээ Парист төрүүлэхдээ "франц ээж" болохыг хүсэж байсангүй. Франц хүмүүжил гээч нь франц хувцасны загвар эсвэл бяслаг шиг алдартай зүйл биш шүү дээ. Тэгээд ч Франц эцэг эхчүүд өөрсдийгөө ямар нэгэн онцгой зүйл хийдэггүй гэцгээнэ.  Гэтэл Дракерманы мэддэг америк хүүхдүүд ой гарч байж л бүтэн нойртой унтаж сурч байхад франц хүүхдүүд 2-3 сартай байхаасаа л эхлэн шөнө сэрвэлздэггүй, сайн унтаж эхэлдэг. Мөн тэд тахианы зүсэм мах идэхийн оронд жигнэсэн зэрлэг сонгино зэргээс бүрдсэн тэнцвэртэй хоол идэцгээнэ. Түүний америк найзууд гэрт нь зочлохдоо хүүхдүүдийн маргааныг зохицуулсаар байгаад таардаг бол франц найз нар нь хүүхдүүдээ тоглож байх зуур кофе ууж суудаг аж.  Тийм ээ, магад бид бага насны хүүхдээ хүмүүжүүлэх арга барилаа нэг л олдоггүй байж болох юм. Тэгвэл энэ ном таны хувьд нүдээ олсон сонголт байх болно. Эх хүн байх гэдэг ойлголт францчуудын хувьд тэс өөр утга илэрхийлнэ. Хамгийн сайн франц ээж ч хүүхдийнхээ төлөө нойр, хоолгүй зүтгэх шаардлагагүй гэж үздэг бөгөөд үүндээ гэмших нь үгүй. Тэд тайван байж, хүүхдүүдээ үгэндээ оруулж чаддаг нь хачирхалтай.  Мэдээж франц хүмүүжлийн арга хүүхдүүдийг робот шиг хүлцэнгүй, баяр баясалгүй болгоод байвал түүний тухай ярих ч хэрэг байхгүй. Гэтэл яг үнэндээ франц хүүхдүүд яг л америк хүүхдүүд шиг сэргэлэн цовоо, сониуч бас бүтээлч. Зүгээр л тэд илүү хүмүүжил сайтай бөгөөд өөрсдийгөө сайн удирдаж сурсан байдаг. Зарим хөлд орж буй америк хүүхдүүд хятад хэл заалган, бичиг үсэг сурах бэлтгэл хийж байхад франц хүүхдүүд өөрийнхөөрөө хорвоотой танилцан, чөлөөтэй гүйлдэцгээдэг.  Энэхүү гайхалтай ном танд хүүхдээ зөв хүмүүжүүлэх хамгийн орчин үеийн арга ухааныг заах болно. 

2. Жирэмсэн эхчүүдийн гарын авлага 

“Үр тогтохоос хүүхэд төрөх хүртэлх таны аялалд туслах хөтөч.” Жирэмсэн үед та юу хийх, юу худалдан авах, юу идэх, хаашаа явах, төрөх хүртэлх урт удаан хугацааг хэрхэн даван туулах талаар мэдэж байгаа юу? Эдгээр асуултад хариултыг авъя гэвэл энэхүү “Жирэмсэн эхчүүдэд зориулсан гарын авлага” хэмээх номыг уншаарай. Энэ ном тэр гайхамшигт шинэ дэлхий дээр очиход танд зааварлах сайн нөхөр байх болно. Үүнээс гадна уг ном нь жирэмсэн үед хүний биед гарах өөрчлөлтийн талаар танд ойлгуулж , үүнд хэрхэн дасан зохицох, цаашдаа хэрхэх тухай мэдээлэл өгч, хамгийн гол нь цаг хугацаатай нь тайлбарласан нь танд жирэмслэлтийн талаар илүү дэлгэрэнгүй ойлгоход тун дөхөм болох юм. 


3. Ээж ба хүүхэд 

Энэ ном жирэмслэлтийн бүхий л үе шатаар таныг хөтлөн явж, тухайн цаг үеийг аз жаргалтай, эрүүл саруулаар даван туулахад туслахаас гадна таны хүүхдийн амьдралыг аль болох зөв сайхнаар эхлүүлэх боломжийг олгох юм. Бидний ихэнхи нь жирэмслэлт, хүүхэд асрах талаар тун ч бага мэдлэгтэй байдаг бөгөөд энэ талаар бидний хандлага “зөв”, эсвэл буруу гэсэн явцуухан хүрээнд л эргэлдэх нь бий. Гэтэл энэ асуудлуудыг илүү хялбараар шийдэх аргууд бас байдаг. Эцэг эхчүүдэд нийтлэг тулгардаг дээрх олон асуудлыг зөв, хялбар аргаар шийдвэрлэхэд туслах зорилгоор энэхүү ном бүтээгдсэн билээ. 

4. Тулгар биетэй байх үед юу тулгарах вэ? 

Анхлан төрөх гэж буй бүх ээжүүдийн анхааралд: Хэрвээ та өөрийн өмнө буй үй түмэн олон “мэдэхгүй”-нүүдийн хариултыг нэг дороос авахыг хүсэж байгаа бол энэ номыг зөвлөж байна. Нэрэн дээрээ бичсэнчлэн, энэ ном танд хоёр зураастай тест харахаас эхлүүлэн, хоёр гартаа үрээ тэврэх хүртэлх бүхий л өдрүүдэд чинь тулгарах хувийн, хувьсгалын, албаны, амины, бие махбодийн, сэтгэл санааны, эрүүл мэндийн, гэр бүлийн бүх асуултанд хариулт өгөхөөр бүтээгдсэн. “Америкийн жирэмсэн эхчүүдийн библи” хэмээх хочтой, дэлхийн хамгийн өндөр борлуулалттай жирэмсний хөтөч “What to expect when you’re expecting” номын монгол орчуулга учраас “арыг чинь сайн дааж” чадна гэдэгт итгэлтэй байж болно. Хүн мэддэг зүйлээсээ айдаггүй гэдэг. Өөрийнхөө болон хүүхдийнхээ төлөө, мэдэхгүй байхын оронд мэдээд авсан нь хавьгүй дээр мэдээлүүдийг уншиж, эрсдлээс хамгаалж, айдсаас чөлөөлөгдөөрэй.

Номын мэдээлэл хүлээн авах