А. Янжиндолгор

Монгол хэлний сурагчийн тайлбар толь

Монгол хүн монголоороо байхын тулд эх орон, эх хэл, ард түмнээ дээдлэх үзэл зүрх сэтгэлд хадгалан, эх хэлээрээ зөв ярих, хэрэглэх нь ирээдүй хойч үе болсон охид хөвгүүд та бүхний эрхэм үүрэг байх ёстой. Энэ бүтээл нь монгол хэлний өргөн хэрэглээний 27.000 гаруй үг, хэллэгийг багтаан толгой үг, холбоо үг, хоршоо үг, хэлц үгийн үндсэн, салаа, шилжсэн утгыг тайлбарлаж, хэрхэн хэрэглэхийг үзүүлсэн монгол хэлний анхны сурагчийн тайлбар толь юм.
Уг толь бичгийн үгийн сан нь дээр өгүүлсэнчлэн үг сонголтын хувьд орчин цагийн монгол хэлний өргөн хэрэглээний үг байхын зэрэгцээ «Монгол хэлний тайлбар толь»-д тулгуурласан бөгөөд ингэхдээ ЕБС-ийн ахлах дунд ангийн сурагчдад зориулан гаргасан 28 сурах бичгээс 1000 орчим үг, хэллэг сонгон авч нэмж оруулсан болно.

Орчин үеийн өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал АНУ, Япон, Герман, Хятад зэрэг олон улсад сурагчийн тайлбар толийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан гаргаж, хүүхэд багачуудаа эх хэлнийхээ баялаг үгийн сантай танилцуулдаг байна. Ингээд бид Англи хэлний Oxford School Dictionary (Chief Editor: Andrew Delahunty) Oxford University Press, 2007 толь бичгийн үгийн сонголт нь орчин үеийн, үгийн тайлбар нь товч оновчтой, үгийн утгын системийн (тогтолцооны) хувьд гол буюу үндсэн утгыг нь онцлон үзсэн, үгсийн аймгийг бичсэн, овор хэмжээ бага гэх мэт гол гол зарчмыг нь уг тольдоо тусгахыг эрмэлзсэн болно. Мөн ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурах бичгийн агуулга, Боловсролын стандарттай аль болох уялдуулахыг хичээсэн билээ. Эрхэм дүү нарынхаа эх хэлнийхээ баялаг сангаас суралцах болон монгол хэлээ сурч эзэмших үйлст амжилт хүсье.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: А. Янжиндолгор ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789996201417,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2009-10-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 1048,

ХЭМЖЭЭ: 369 х 369 х 369 ММ ,

ЖИН: 369.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах