Хайнрих Фон Клайст

Михаэль Коолхаас

1810 онд анх хэвлэгдсэн “МИХАЭЛЬ КООЛХААС” туужийн тухай “Энэ зохиолыг би сүсэглэн биширч уншлаа“ гэж Франц Кафка нэгэн захиандаа бичжээ. Юу юунаас илүү танил талаа эрхэмлэдэг улстөрчдөд хууртсан адууны худалдаачны өшөө авах гэсэн тэмцлийн түүх 200 жилийн дараа ч шинэ соргог хэвээр.
Яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч Хенрих фон Клайст нь цөөхөн бүтээл үлдээж, гучин дөрөвхөн насалсан ч германы томоохон сонгодог зохиолчдын тоонд зүй ёсоор ордог. Түүний өөд болсны хоёр зуун жилийн ой тохиосон 2012 оныг Герман даяар Клайстын жил болгон тэмдэглэсэн билээ. Клайстын бичиж үлдээсэн найман туужаас хамгийн алдартай нь энэхүү “Михаэль Коольхаас” юм.

Адууны наймаачин Михаэль Коольхаас XVI зууны дунд үеийн Севенна нутгийн хамгийн баян хүмүүсийн нэг байлаа. Тэрээр нэр нөлөөтэй, олон хүн атаархам хүндтэй байр сууриа шударга хөдөлмөрөөрөө олж авчээ. Шударга журамтай Коольхаасын гэр бүл, ойр дотнынхон, зарц ажилчид нь түүний бат найдвартай өмөг түшигт жаргалтай сайхан амьдарч байлаа. Михаэль шударга бус явдлыг үзэж чаддаггүй нэгэн байв. Шударга бус явдалтай халз тулгарсан Коольхаас өөрийн хүчээр эрхээ хамгаалж, нэр төрийг нь гишгэчин доромжилсон хүмүүсийг залхаахаар шийднэ. Тэр хуурч мэхлэх замаар хилэн хар морьдыг нь авч, зарцыг нь хэрцгийгээр занчсан язгууртнаас өшөөгөө авахыг хүсжээ.

Михаэль эхэндээ хууль ёсны хүрээнд тэмцэж шүүхэд гомдлоо гаргасан боловч өнөө язгууртны хүчирхэг өмөг түшиг болсон эрхтэн дархтнууд хэргийг нь эс хэрэгсэж гомдлыг нь буцаажээ. Тэгээд Коольхаас үнэн мөнөө олохын тулд их цэрэг цуглуулан тэмцэж жинхэнэ дайн дэгдээнэ. Хот тосгодыг шатаан дээрэмдэж, өөрийг нь гомдоосон этгээдүүдийг залхаан цээрлүүлнэ. Харин энэ хооронд Михаэль шударга журамт иргэнээс харгис хэрцгий дээрэмчин, төр засагт аюултай этгээд болон хувирснаа өөрөө ч мэдсэнгүй...

Михаэль Коолхаас гэж хэн бэ? Хээл хахуульд автсан улсад шударга ёсыг тогтоохоор шийдсэн аймшиггүй хувьсгалч уу? Эсвэл зүгээр л нэг увайгүй террорист уу? Энэхүү асуулт дэлхийн уншигчдыг хоёр талцуулж маргалдуулсаар. Харин таны хариулт ямар байх бол?
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Хайнрих Фон Клайст , Орчуулагч: Д. Моононцагаан , Редактор: Ц. Энхсайхан , Б. Төмөр , Б. Батцэцэг , Дизайнер: Н. Нямдорж ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997313010,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-09-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 184,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 6 ММ ,

ЖИН: 140.0 ГР,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: I дэвтэр

Номын хэсгээс

ВИДЕО

Номын мэдээлэл хүлээн авах