О. Самбуудорж

Монгол хэлний этгээд үг хэллэгийн толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын III боть бөгөөд энэ бүтээл нь сүүлийн 50, 60 жилд Монголын нийгмийн янз бүрийн бүлэг давхаргад идэвхтэй хэрэглэж байгаа этгээд үг хэллэгийг бүртгэн сонгож, 303 утгын зүйлд хуваан, тухайн этгээд үг хэллэгийн хэлзүйн тодорхойлолтыг заан тэмдэглэж, үгийн сангийн утгыг тайлбарлан, этгээд үг, хэллэгийн утга бүрд 2-3 жишээ оруулсан.
Хүний хэлэнд яриагаа хөгжүүн болгох, санаагаа нуух, хувийн имиж бүрдүүлэх, бүдүүлэгдүү гэмээр ярих үг хэллэгийг этгээд үг хэллэг гэнэ. Гэхдээ залуучуудын үг хэлэнд этгээд үг хэллэг нэлээн хувийг эзэлдэг. Энэ нь залуучуудын хөнгөн хөгжүүн зан, чамирхал, боловсрол хүмүүжлийн төлөвшөөгүй байдал зэрэгтэй холбоотой байдаг. Этгээд үг хэллэгийг хэтрүүлэн хэрэглэх нь хэлний соёл, хүмүүжлийн доголдлыг бий болгодог тул хязгаартай хэрэглэх буюу бичгийн хэлэнд хэрэглэх нь зүйд нийцэхгүй билээ.

Этгээд үг хэллэгийн хэрэглээний зорилго нь хэл ярианд тогтсон нэг хэвийн өнгө маяг, хэлбэр, журмыг өөрчилж хэл яриагаа хөнгөн хөгжүүн болгох, санаагаа бусдаас нуух, бүдүүлэг болон доромж аяс гаргах зэрэгтэй холбоотой хэлэнд бий болж, тухайн үүрэг нь үгүй болоход хэрэглээнээс гарч байдаг ч үгийн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг тул бүртгэн судалж байх нь чухал. Тиймээс ингэж толилох нь Монголын нийгмийн өөрчлөлт, үйл явцыг ухаарах, нийгэм хэл шинжлэл, монгол хэлний үгийн сангийн хувьсал өөрчлөлтийг танин мэдэх гэсэн хэн бүхэнд ач холбогдолтой юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: О. Самбуудорж ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789996203695,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2011-10-01,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 167,

ХЭМЖЭЭ: 370 х 370 х 370 ММ ,

ЖИН: 370.0 ГР,

ЦУВРАЛ: Монгол хэл соёл цуврал: III боть

Номын мэдээлэл хүлээн авах