Боланьогийн богино хэмжээний сод бүтээлүүдийн нэг болох "Люмпений тууж" эцэг эх нь замын ослоор гэнэт нас барсны дараа өнчирч хоцорсон эгч дүү хоёр, томоос том Ром хотод хэрхэн аргаа олж, амьжиргаагаа залгуулж буй тухай өгүүлнэ. Энэ орчин үеийн “төлөвшлийн” романаараа Боланьо, порнограф, биеэ үнэлэлт зэрэг эмзэг сэдвийг зоригтойгоор хөнджээ.
Энэхүү зохиолд эцэг эх нь замын осолд өртөж нас барсны дараа насанд хүрч буй Бианка, түүний дүү хоёрын тухай өгүүлнэ. Өнчин хүүхдийн тэтгэмж нь тэдний амьдралд хүрэлцэхгүй байсан тул тэр хоёр удалгүй сургуулиа хаяж, ажил хайж эхэлдэг. Бианка охин үсчний газар ажилд орж, дүү нь бялдаржуулах клубт цэвэрлэгч болно. Эгч дүү хоёр чөлөөт цагаа зурагтын асуулт хариултын нэвтрүүлэг, видео прокатаас авсан порнографик болон инээдмийн кино үзэн өнгөрүүлдэг. Удалгүй дүү нь нэг газар хамт ажилладаг өөрөөсөө ах хоёр найзаа гэртээ авч ирснаар эгч дүү хоёрын
амьдрал өөрчлөгдөнө. Эцэг эхийнх нь хуучин өрөөнд тэднийд нүүж ирсэн хоёр эр суух болж, Бианкатай бэлгийн харилцаанд орж эхэлнэ. Эрчүүд гэр орны ажилд туслах ч, хоёул ажилгүй болсон тул Бианка, түүний дүү хоёрын эдийн засгийн байдал улам муудсаны дээр Бианкагийн дүү ажлаасаа халагдсан нь нэрмээс болж, тэд бүгд мухардлаас гарах ямар нэг арга зам хайхаас аргагүйд хүрнэ. Гурван эрэгтэй өмнө нь алдартай кино жүжигчин, Мистер Юниверс байсан Мачистегийнхээс хулгай хийхээр шийдэж, энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд Бианка гол дүрд тоглох ёстой болно.
Хэдийгээр Боланьогийн бүтээлүүд сэтгэл догдлуулж, айдас түгшүүр төрүүлсэн триллер зохиолууд байдаг ч тэрбээр уран зохиолыг зүгээр нэг зугаа цэнгэл, мөнгө олох арга, алдар нэрд хүрэх шат гэж хараагүйг уншигч энэ туужийн хуудас бүрээс мэдрэх болно.
Худалдаж авах