Г. Сүлд-Эрдэнэ

Монгол хэлний иж үгийн толь

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монгол хэл соёл" цувралын XVI боть болох "Монгол хэлний иж үгийн толь" нь монгол хэлний ерөнхий утгатай 1300 орчим үгээр үндсэн толгой үг болгож, үг тус бүрийн дор утгын хамаарал бүхий төрөл, ойролцоо, ижил, зүйлчилсэн утгатай үгсийг түүвэрлэж дэд толгой үг болгон оруулсан бөгөөд нийтдээ 17000 гаруй үгийн сантай.
"Монгол хэлний иж үг" гэдэг ямар утгатай юм бол? гэсэн асуулт танд гарах байх. Хамгийн энгийнээр тайлбарлавал утгын ямар нэгэн холбоотой үгсийг утгаар нь ангилан оруулсан толь бөгөөд ойролцоо үгээс ч илүү өргөн агуулгатай болно. Эх хэлнийхээ баялаг үгийн сантай танилцаж, хуучирсан үг, бичгийн хэлний үг , ярианы хэлний үг, бүдүүлэг үг, харь гаралтай үг, нутгийн аялгууны үг, хүндэтгэлийн үг, цээр үг, хараалын үг... гэх мэт тухайн үгийн утгад хамаарах бүхий л үгсийг нэгэн утгын дор үзэх боломжийг олгосноороо давуу талтай. Нэгэн утгын хүрээнд буй үгсийн найруулгын өнгө аяс, үүсэл гарал, хэрэглээ болон утгын нарийн ялгааг гаргахыг зорьсон нь монгол хэлээр харилцагч хүн бүхэн үгийн утгыг зөв ухаарч, тодорхой, цэгцтэй ярьж бичихэд тус дөхөм болохоос гадна танин мэдэхүй, эрдэм шинжилгээний ач холбогдолтой толь юм
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Н. Даш , Ерөнхий редактор: Г. Сүлд-Эрдэнэ , Дизайнер: З. Цэрэндагва , Дизайнер: Б. Баясгалан ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997312662,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015-09-01,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 582,

ХЭМЖЭЭ: 198 х 128 х 32 ММ ,

ЖИН: 690.0 ГР,

ЦУВРАЛ: Монгол хэл соёл цуврал: XVI боть

Номын мэдээлэл хүлээн авах