Г. Гантогтох

Монгол нүүдэлчдийн тайлбар толь

Монсудар хэвлэлийн газраас “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийг эрхлэн гаргаж байгаа бөгөөд энэхүү тайлбар толийн тэргүүн боть нь гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлгээс бүрдэнэ. Бүлэг бүрийг гэр барих, цуцах ёс, нүүх, ачаалахаас авхуулаад монгол үндэстэн, ястны хувцас, тэдгээрийн төрөл зүйл, мөн мал төллөх, бод малыг уналга, эдэлгээнд сургах зэрэг сэдвийн дагуу зургаар баяжуулж, нарийвчлан тайлбарласнаараа энэ чиглэлийн анхны тайлбар толь болж байгаа юм.
Монгол хүн бүр гол, булгийн усанд сүү, цагаан идээ оруулдаггүй, уурган дээгүүр алхдаггүй гэж мэдэх боловч яг ямар учраас ийнхүү цээрлэдгийг тэр бүр мэддэггүй. Бас баяр,наадмын үеэр л үндэсний дээл, хувцсаараа гоёх болсон өнөө үед дээл өмсөх ёс, жудаг, түүний ашиг, тусын талаар ч нарийн мэдэх хүн ховор болж.Тиймээс энэ мэтчилэн хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг ёс, цээр,“мартагдах” шахсан монгол ухааныг “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-д тусгаж өгсөн юм. Энэ бүхнийг уншиж, судалснаар гэрийн хаалгыг яагаад заавал урд зүгт харуулж барьдаг, ямар учраас дээлийн нударгыг залгаа оруулж оёдог гэх мэт монголчуудын байгаль, цаг агаартайгаа зохицсоор ирсэн арга ухаан, амьдралын логик зэргийг мэдэж,ойлгох чухал ач холбогдолтой юм. Тиймдээ ч уг бүтээлээ бид малчдад гэхээсээ илүү монгол өв соёлоо өөрсдийн ахуй амьдралд авч хэрэглэхийг хүссэн шинэ, залуу үеийнхэнд онцлон зориулж байна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Г. Гантогтох ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 39,900₮,

ISBN: 9789997310491,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2014-12-01,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 610,

ХЭМЖЭЭ: 381 х 381 х 381 ММ ,

ЖИН: 381.0 ГР,

ЦУВРАЛ: Монгол нүүдэлчдийн тайлбар толь цуврал: I боть

Номын мэдээлэл хүлээн авах