Монголчууд: Харийн тамган доорх нүүдэлчид
(XVII-XX зууны эхэн)
"Монголчууд" цувралын хүрээнд гарч буй XVII-XX зууны эхэн үе хүртлэх түүхийг өгүүлсэн уг номноос та хэдхэн зууны өмнө дэлхийг эрхшээсэн гүрэн байгуулж явсан монголчууд хэрхэн бусдын эрхшээлд орж тэднээс хамааралтай, соёл иргэншилээс таслагдасан бүс нутаг болсон тухай дэлгэрэнгүй мэдэж авах боломжтой.
Монголчууд бид өөрийн өнгөрсөн түүхээ танин мэдэх, баримт хэрэглэгдэхүүн, эд өлгийн зүйлсийн учир зүйг ухаарч ойлгох, эх түүхийн мэдлэгээрээ бие биенээсээ дутахгүй байхыг ихээхэн хичээдэг билээ. Түүний дотроос Монголчуудын харь эзэнт гүрний эрхшээлд хэдэн арван жилийг туулсан “Манжийн үе”-ийн түүхийг бүрэн гүйцэд танин мэдэх, нэгдсэн ойлголт авах боломж харьцангуй бага байдаг юм.
Бид дэлхийн эзэнт гүрэн байгуулж явснаа сайн мэдэх ч өөрийн хараат хүмүүст эзлэгдэн захирагдаж явсны учир утгыг сайн мэддэггүй. Мэдсэн ч үндэсний үзлийн хандлага давамгайлж өширхөн хардаг. Тэгвэл түүхийг танин мэдэх гэдэг нь аливаа түүхэн үйл явдлын утга учрыг сайтар ойлгох, тухайн түүхэн нөхцөлийг зөв танин мэдэхэд оршино.
Монголчууд бидний өмнө тэрхүү мартагдсан түүхийн 300 орчим жилийн хуудсыг нээн үзэх анхны боломжыг энэхүү бүтээл буй болгож байгаа юм. Манжийн үед Монголчуудын дотоод болон гадаад ертөнц юу болж хувирсан, хэрхэн бусдад эзлэгдсэн, монголчууд энэ хугацаанд яаж бодит байдал дээр оршин амьдарч байсныг уг номын хуудсууд харуулна.
Худалдаж авах