Хүүхэд тань өнгийн харандаа сонирхож эхэлсэн бол үргэлжлүүлэн суралцахад энэ ном яг тохирно. Уг ном хүүхдийг өнгөтэй танилцуулахын зэрэгцээ гарын жижиг булчингийнх нь хөгжлийг дэмжиж цаашид үзэг, харандаа гэх мэт бичгийн хэрэгслийг ашиглаж сурахад нь тусална.
Kumon дасгал ажлын цуврал ном нь хүүхэд бүрийн суралцах нөөц боломжийг бүрэн дүүрэн дайчлахад чиглэсэн сургалтын Kumon арга зүйд суурилснаараа онцлог. Kumon арга зүйн нь зөвхөн сурлагын амжилтыг ахиулаад зогсохгүй тууштай байх, бие даан суралцах зэрэг бодитоор хэмжих боломжгүй ч сурлагын дүнгээс илүү үнэ цэнтэй, суралцахад шаардлагатай үндсэн чадваруудыг давхар хөгжүүлдгээрээ онцлог. Номын даалгаврууд хүүхдэд тоглож байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг ба дасгал ажлууд нь алхам алхмаар хүндрэх дараалалтай учир хүүхэд ажиллах явцдаа урам хугарч, халшрахгүйгээр, тоглонгоо аясаараа суралцаж хөгжинө.