Бидний ихэнхэд дархлааны тогтолцоо заримдаа ажиллаад, заримдаа ажиллахгүй ч байгаа юм шиг хачин ойлгомжгүй санагддаг. Ер нь дархлаа гэж чухам юу вэ, бас хэрхэн ажилладаг юм бол? Шинжлэх ухааны нарийн төвөгтэй ойлголтыг та бидэнд ойлгомжтой энгийн үгээр нүдэнд харагдтал тайлбарлаж, хөгжилтэй жишээ, зүйрлэлээр баяжуулан өнгөт зургаар амилуулжээ.
Өөрийн бие махбодоор аялан дархлааны дайчин эсүүдтэйгээ танилцаж, хуруугаа зүсэх төдийд эсвэл өвчин тусахад тэд яаж тулалдаж, бүр нэмэлт хүч дуудаж, тагнуул илгээж, дайснаа марталгүй хэрхэн насан туршдаа санаж явдгийг ойроос хараарай.
Харшил, хавдар, Аутоиммун гэх мэт өвчин яагаад үүсдэг шалтгааныг та мэдэх үү? “Дархлаа” ном бол бие махбодын гайхамшигтай, нууцлаг тогтолцооны талаар итгэмээргүй хөгжилтэй байдлаар сурч болох богино хугацааны, эрчимжүүлсэн сургалт юм.
Зохиогч Филипп Деттмер бол дархлаа судлаач бус шинжлэх ухааны хэлмэрч, дархлаа тогтолцоонд дурлагч бөгөөд хэдэн арван сая дагагчтай Kurzgesagt-In a Nutshell youtube сувгийг байгуулж, ээдрээтэй сэдвийг өнгөт график зургаар дамжуулан хүргэдэг билээ.
Өөрийг тань амьд байлгаж буй тогтолцоог ойлгоно гэдэг бол сониучирхсандаа л унших төдий зүйл бус, нэн шаардлагатай эрүүл мэндийн мэдлэг юм. Та дархлаа тогтолцооны үйл ажиллагааг мэддэг болчихвол ямарваа нэг өвчин эмгэгт огт өөрөөр тайван хандах болно.
Түүнчлэн ямар ч учир зүйн үндэслэлгүй, ид шидийн гэмээр бэлдмэл худалдаалагч нарт олзлогдох нь багасах буй за. Өвдсөн үед эм яаж үйлчилдэг талаар ч сайтар ойлгож авна. Цаашлаад та дархлаа тогтолцоогоо яаж дэмжихээ хэнээр ч заалгахгүй.
Худалдаж авах