Михаэл Винтерхофф

Томчууд яагаад хүүхдийн эрхшээлд ордог вэ? Буюу хүүхэд нас үгүй болж байна

Улс орон бүр ирээдүйд улс орноо авч явах иргэдээ бэлдэх нэгдсэн хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг. Энэ төлөвлөгөө нь уламжлалт байдлаа хадгалаад байх бус нийгмийнхээ хөгжлийг бодолцсон, амьдралд нийцтэй онол арга зүйд тулгуурлах нь зүйн хэрэг.
Байгалийн эрхшээл дэх хатуу ширүүн амьдралын эрхээр хүмүүс хүүхдийг хурдхан шиг том болж тусад орж, гар хөлийн үзүүрт зарагдах хэмжээнд хүрэхийг хүсэн хүлээдэг байв. Харин одоо техник технологийн хөгжил дэвшлийн үр дүнд хүмүүсийн ахуй амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, хүмүүсийн байгалиас хамаарах хамаарал багасаж, өөрсдийн гараар барьж байгуулсан тухтай орчин нөхцөлд амьдрах болсон. Энэ хөгжлийн явцад хүмүүсийн харилцаа, мөн хүүхдэд хандах хандлага ч хувирч өөрчлөгдсөөр ирлээ. Хүмүүс цаашид урьд өмнөхөөрөө амьдраад явах боломжгүй болж, шинэ орчин нөхцөлд дасан зохицох явцад эцэг эх ба хүүхэд; томчууд ба хүүхдийн харилцаанд томоохон өөрчлөлт гарах нь зайлшгүй болж ирэв. Хэдийгээр нүдэнд анзаарагдахгүй ч цаагуураа хүн хоорондын харилцаанд асар том өөрчлөлт явагдаж байна. Энэ өөрчлөлтийг анзаарахгүй явах тусам хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх тал дээр хүмүүс тал бүрийн бэрхшээлтэй тулгардаг. Зарим хүн хүүхэдтэй харьцах арга хэлбэрээ огт өөрчлөлгүй, хуучнаараа явах замыг сонгох бол зарим нь яахыгаа сайн мэдэхгүйн улмаас бүр зөнд нь орхиж, зарим нь харин цаг үетэйгээ зохицсон хүмүүжлийн шинэ арга барилд суралцахыг хичээнэ. Улс орон бүр ирээдүйд улс орноо авч явах иргэдээ бэлдэх нэгдсэн хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг. Энэ төлөвлөгөө нь уламжлалт байдлаа хадгалаад байх бус нийгмийнхээ хөгжлийг бодолцсон, амьдралд нийцтэй онол арга зүйд тулгуурлах нь зүйн хэрэг.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Михаэл Винтерхофф , Орчуулагч: Б. Ундрах , Редактор: Р. Энхбат ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997319401,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 204,

ХЭМЖЭЭ: 130 х 200 ММ ,

ЖИН: 250.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах