Т. Кимико

Насанд хүрэх шат-1

Эрүүл бие, эрүүл сэтгэл
Хүүхдэд томчуудын нэгэн адил гомдох, баярлах, атаархах гэхчлэн янз бүрийн мэдрэмж төрдөг. Гэтэл томчууд бид сэтгэл гээч зүйл зөвхөн томчуудад хамаатай, хүүхдэд байдаггүй мэт санах нь бий. Эрүүл биеийн тухай харьцангуй их ярьдаг ч эрүүл сэтгэлийн тухай бодох, анхаарахдаа дутмаг. Угтаа сэтгэл эрүүл байх нь бие эрүүл байхаас дутуугүй чухал юм. Хүүхдийн дотоод сэтгэл болон түүнээс урган гарах үйлдэл хэрхэн эрүүл, зохистой хөгждөг тухай энэ цувралд өгүүлнэ.
Хүүхдийн хүмүүжлийн тухай яриа хүссэн хүсээгүй хүн бүрд хамаатай. Түүгээр ч барахгүй нийгмийн тасралтгүй дэвшил, хувьслыг даган өөрчлөгддөгөөрөө онцлог бөгөөд төвөгтэй ч гэмээр сэдэв юм. Үр хүүхдээ сайн хүн болгохыг хүсдэггүй хүн гэж үгүй. Харин яаж гэдэг асуудал дан ганц эртнээс уламжилж ирсэн ёс заншлаар шийдэгдэх боломжгүй.
Хүүхэд адгуус амьтнаас ялгаатай нь рефлексээр хар аяндаа амьдрах чадвар олж авдаггүй. Тэдэнд бүхнийг зааж, үлгэрлэж байж хүн болгодог тул томчууд хүүхэдтэйгээ цаг үргэлж, уйгагүй ажиллахаас өөр замгүй гэсэн үг юм. Мөн хүүхдийн хүмүүжил зөвхөн эцэг эх төдийгүй эмээ өвөө, цэцэрлэг сургууль гээд амьдарч буй орчных нь бүх хүний үг үйлдлээс хамааралтай. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөртэй нь харилцаж буй бүх хүний харилцаа, хандлагын эцсийн нэгдмэл үр дүн юм. Тиймээс л хүүхдийн хүмүүжлийн асуудалд хамаарахгүй үлдэх хүн гэж бараг үгүй.
Хүүхэд хүмүүжлийн янз бүрийн онол, зөвлөгөө олон байдаг ч энгийн амьдралд хэрэгжүүлэхэд дөхөм жишээ, хүн бүрд ойлгогдох арга зүй дутагдалтай санагдах нь бий. Тиймээс бид Япон улсад бага насны хүүхдийг хүмүүжүүлэхэд баримталж буй орчин үеийн чиг хандлагын тухай “10 чадвар ба нэмэх 5” номоос сэдэвлэн, монгол цэцэрлэгт болсон бодит тохиолдлуудаар жишээ авч, хялбар тайлбарлахыг хичээн энэхүү арван цуврал гарын авлагыг боловсрууллаа. Хүүхэдтэй харилцдаг хэн бүхэнд энэхүү гарын авлага хүүхдийн хүмүүжил гэдэг үнэн хэрэгтээ мэргэжлийн хүнд даатган орхих асуудал биш, харин энгийн, жижиг зүйлээс эхэлдэг, бүгдэд хамаатай гэдгийг ойлгуулаад зогсохгүй, хандлагаа өөрчилж, хүүхдийг илүү сайн таньж мэдэхэд нь тусална хэмээн найдаж байна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Т. Кимико , Founded by: Р. Энхбат , Text by: Ц. Бадампүрэв , Б. Ундрах , Редактор: А. Даваасүрэн , Зураач: Х. Ганганмөрөн , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 6,900₮,

ISBN: 9789919518158,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 12,

ХЭМЖЭЭ: 210 х 210 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах