Сүзүки Юко

Япон тогооч Юкогийн монголчуудад зориулсан хүнсний ногоо, хоолны ном

Хүнсний ногоо, мөөг худалдан авахдаа сонгох, хадгалах, хоолонд хэрэглэх арга болон хүний биед үзүүлэх ач тус, ашиг шимийг тайлбарлан монголчуудад зориулж бичсэн япон ахлах тогоочийн ном юм. Түүнчлэн цусны даралт ихсэх, кальци дутагдах шалтгаан болон тэдгээрээс урьдчилан сэргийлж зөв хооллох зөвлөгөө нийтлэлүүдтэй. Монголд олдох түүхий эдээр амттай, ашиг шимтэй хорь гаруй япон үндэсний хоол хийх жор, заавар бүхий дэлгэрэнгүй зурагт ном юм.
Юко Сүзүки монгол улс дахь Японы элчин сайдын яаманд ахлах тогоочоор гурван жил ажиллах хугацаандаа монголчуудын хоол хүнсний соёлыг шимтэн судалсны үндсэн дээр монголчуудыг зөв хооллож урт наслаасай гэсэн сэтгэлээр зориулж бичсэн ном юм. Хүнсний ногоо, мөөг худалдан авахдаа юуг нь харж сонгох, дараа нь хэрхэн яаж хадгалах, хоолонд хэрэглэх болон хүний биед ямар ач тус, ашиг шимтэйг тайлбарлан бичиж, тус тусын зургийг хавсаргажээ. Монголд олдох орцоор хялбархан хийж болох япон үндэсний тэмпура, тонкацү, гюдон, чанко набе, мисо шөл гэх мэт хорь гаруй хоолны жортой. Ингэхдээ орц, түүхий эдийн зураг, хийх зааврыг нэг бүрчлэн зургаар үзүүлсэн. Цагаан будааг чийглэг, зажлууртай хоёр янзаар агшаах, амталсан будаа хийх, сонгинын амттай тос бэлтгэх, будаа агшаагч сонгох гэх мэт энгийн хэр нь амьдралд хэрэгтэй заавартай. Түүнчлэн цусны даралт ихсэх, кальци дутагдах шалтгаан болон тэдгээрээс урьдчилан сэргийлж зөв хооллох амьдралын хэв маягийн зөвлөгөө нийтлэлүүдтэй. Мөн гэдэсний үйл ажиллагааг эрчимжүүлэх хүнсний эслэг, судсыг залуужуулах хүнс, биеийг хамгаалах ургамлын гаралтай бодис, С аминдэм гэх мэтийн талаар энгийн ойлгомжтой тайлбарлахын сацуу олон сайхан зөвлөгөө оруулжээ. Хүн бүрд ширээний ном гэж байдаг шиг эрүүл мэндийг тань тэтгэх гал тогооны номтой болоорой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Сүзүки Юко , Орчуулагч: З. Сувд-Эрдэнэ , Редактор: И. Томоко , Редактор: Д. Очирмаа , Дизайнер: Б. Баясгалан , Гэрэл зураг: Б. Баясгалан , М. Нямжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 26,900₮,

ISBN: 9789919518035,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 180,

ХЭМЖЭЭ: 220 х 170 х 15 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах