Шинжлэх ухаан

Шинэлэг, ойлгоход хялбар “Агуу санааг энгийнээр тайлбарлах нь” цувралын Шинжлэх ухаан номонд дэлхий ертөнцийн тухай ойлголтыг орвонгоор нь эргүүлсэн шинжлэх ухааны томоохон нээлтүүдийг бүдүүвч зургууд, гол төлөөлөгчдийн үл мартагдах ишлэлүүдийн тусламжтайгаар сонирхолтой хүүрнэжээ.
Энэхүү гайхалтай номын ачаар та Коперникийн шинэ нээлтийн өрнүүлсэн маргаан, Эйнштэйний хамаарлын онолын хөгжил, Крик Уотсон хоёрын ДНК бүтцийн онол зэрэгтэй танилцах болно. Тус номонд одон орон, биологи, хими, геологи, математик, физикийн шинжлэх ухааны салбарууд багтсан билээ.
Ертөнц Их тэсрэлтээс үүссэн үү? Гэрэл долгион уу, бөөм үү, эсвэл аль аль нь мөн юм уу? Бид дэлхийн дулаарлын шалтгаан уу? Бүх зүйлийн онол байх боломжтой юу? Шинжлэх ухаан бидний амьдардаг орчлонгоор зогсохгүй олон ертөнцийн тухай онолыг төсөөлөх боломж олгож, технологийн дэвшил авчирч, мэдлэгийн цар хүрээг тэлж байна.

Энгийн хэллэгээр бичигдсэн "Шинжлэх ухаан" ном нь товч боловч голыг нь олсон тайлбаруудаар дүүрэн бөгөөд мэргэжлийн хэллэгүүдээс зайлсхийж, ярвигтай онолыг тодорхой дүрсэлсэн диаграмм, шинжлэх ухааны нээлтүүдтэй холбоотой мартагдашгүй ишлэл болон бидний ойлголтыг өргөжүүлэх төдийгүй хөгжөөх ухаалаг санааг багтаасан болно.

Тухайн салбарын талаарх таны мэдлэг ямар ч түвшинд байсан, өөрөөр хэлбэл оюутан эсвэл эрдэмтэн байлаа ч та энэхүү номоос сонирхлыг тань татах олон зүйлтэй танилцах болно.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: С. Молор-Эрдэнэ ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997312013,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015-08-01,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 352,

ХЭМЖЭЭ: 338 х 338 х 338 ММ ,

ЖИН: 338.0 ГР,

ЦУВРАЛ: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах