Ронда Берний Хүч ном нь 2010 оны 8 сард гарсан бөгөөд Нууц номын үргэлжлэл ном юм. Хүч номонд өөрийн усанд болгоомжтой хандах тухай дурддаг. Олон орны судлаачид усыг судалж үзэхэд эерэг үгс, эерэг сэтгэл хөдлөл усанд нөлөөлснөөр усны бүтэц сайжирч энергийн түвшин нь нэмэгдсэн бөгөөд эсрэгээрээ сөрөг үгс, сөрөг сэтгэл хөдлөл муугаар нөлөөлөн бүтцийг нь гажуудуулж энергийн түвшнийг нь бууруулсан аж.
Хүний тархины 80 хувийг ус эзэлдгийн хувьд эерэг бодлоор оюун санаагаа дүүргэх нь хичнээн чухал болохыг та энэхүү номоос олж унших болно.
Харилцаа, мөнгө, эрүүл мэнд, аз жаргал, ажил төрөл гээд өөрийн бүхий л амьдралыг өөрчлөхөд нэг л зүйл хэрэгтэй байдгийг энэхүү номоос та ойлгож авах болно.
Бүх шинэ нээлтүүд, хүний гайхамшигт бүтээлүүд бүгд Хүчнээс гаралтай. Төгс эрүүл мэнд, гайхалтай харилцаа, бидний мөрөөддөг албан тушаал, аз жаргалаар дүүрэн амьдрал, таны хэн болохыг, хүссэн бүхнээ гүйцэлдүүлэхийг танд болгоон соёрхогч мөнгө - энэ бүхэн Хүчнээс гаралтай.
Таны мөрөөдлийн амьдрал бодож байснаас чинь хамаагүй ойр байдаг билээ. Учир нь бүх сайн сайхныг олж авах тэр Хүч таны дотор оршиж байдаг.
Бүтээе гэвэл, бүхнийг өөрчилье гэвэл цорын ганц зүйл хэрэгтэй... Энэ бол ХҮЧ.
Худалдаж авах