1911 онд хэвлэгдсэн Женни Герхардт зохиол нь хайр дурлал, анги давхаргын ялгаа, тэдгээрийн хооронд орших, яахын ч аргагүй, үл үзэгдэгч орон зай хосын биесээ гэх сэтгэлд хэрхэн нөлөөлж буйг хөндөх зохиолчийн хамгийн эмзэг, ялдам бүтээлд тооцогддог.
Ихэмсэг бардам, идэмхий ховдог энэ ертөнц мөрөөдөгчдийг хялайн харна. Хөвөлзөн нүүх үүлсийг харж бодлогошроход нь хий дэмий мөрөөдлөө хэмээн буруушаан зэмлэнэ. Үлээх салхийг чагнаж, сэтгэлээ баясгавал хажуугаас нь атаархаж шөргөөнө. Амьгүй гэгддэг сав ертөнц энхрий уяхан дуу хоолой, өнгө зүсээрээ сэтгэлийг нь эзэмдсэнээр сүүлдээ газар дэлхий маань амьд бус, оюун ухаангүй гэхийн аргагүй болж ирэх үед мөрөөдөгч маань байгалийн яндашгүй хүчинд өөрийн эрхгүй хүлэгддэг юм. Ахуй ертөнц чухамдаа ийм хүмүүс рүү л сувьдаг араншнаа үзүүлж, эрхэндээ оруулдаг билээ. Номхон боолоо болгодог гэсэн үг. Энэхүү саарал амьдралын дунд Женни ч чухамдаа тийм л байсан юм...