ВИЛЛ СМИТ бол ажил мэргэжлийнхээ замналын туршид төрөл бүрийн кино, телевизийн олон ангит цувралд тоглож, платин борлуулалттай цомгууд гарган, Америкийн кино академийн шагналд хоёронтоо нэр дэвшсэн бөгөөд Өнгөт арьстнуудын хөгжил дэвшлийн үндэсний холбооны шагналыг хүртсэн, жүжигчин, продюсер, дуучин юм.
Энэ цаг үеийн хамгийн эрч хүчтэй, олонд танигдсан уран бүтээлч болох тэрээр хүмүүний амжилт, аз жаргал, харилцаа холбоо гурвын уялдан зохицох тэрхүү газрыг олж мэдэхээр бэдэрсэн аян замаа энэхүү номдоо урам зориг өгөхүйцээр эрс шулуухан хүүрнэж, амьдралынхаа нууцыг уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. Мөн үүний зэрэгцээ “Вилл” хөгжим, кино урлагийн ертөнцөөр аялсан гайхамшигт аян замынхаа талаар өгүүлнэ.
Вилл Смитийн энэхүү дурдатгал нь хүсэл эрмэлзэл тань таныг хаана хүргэж, танаас ямар золиос шаарддаг тухай өөрийгөө танин мэдэх гүн гүнзгий аяллын түүх юм. Олон сая хувь борлогдсон “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номын зохиолч Марк Мэнсоны туслалцааг авсан “Вилл” ном нь сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хүсэлтэй хэн бүхэн ижил амжилтад хүрэхэд туслах бүтээл ажээ. Дэлхийн хамгийн том тайзан дээр, хамгийн өндөр хөлсөөр тоглоход дарамт шахалт хэр зэрэг байдгийг тун цөөхөн хүн л мэднэ. Харин аяллын нэгээхэн хэсэгт эрч хүч нэмсэн шатахуун түлш өөр хэсэгт төдий л үл зохицох бөгөөд өөрчлөх шаардлага ч гардгийг бид бүгд андахгүй. Түгээмэл үнэ цэнийн тухай жинхэнэ цэцэн мэргэн ухаан, санаанд багтамгүй зугаатай амьдралын түүх хоёрыг хослуулсан “Вилл” ном зохиогчийнхоо нэгэн адилаар юутай ч зүйрлэшгүй, хосгүй болохыг уншигч та ойлгоно.
Худалдаж авах