ДЭГ ЖУРМЫН ЦААНА: АМЬДРАЛЫН НЭМЭЛТ 12 ДҮРЭМ
Дэг журмын цаана: Амьдралын нэмэлт 12 дүрэм хэмээх уг ном нь нийгмийн сэхээтэн, клиникийн психологич Жордан Питерсоны ээлжит бүтээл юм. Тэрээр Амьдралын 12 дүрэм номдоо өнөөгийн асуудлуудад тусгалаа олсон мөнхийн үнэн гэдэг утгаар бидний амьдралд буй
хаосын эсрэг ерөндгийг санал болгосон бол өндөр хүлээлттэй энэхүү цуврал номдоо, амьдралын утга учрын нэгээхэн хэсгийг бид өөрсдийн мэддэгээс цааших алсад хүрснээр болон цаг ямагт хувирч өөрчлөгдөж буй дэлхийд зохицсоноор олдог гэдгийг ойлгуулахыг зорьжээ.
Хаос дэндсэнээр тодорхойгүй байдал биднийг заналхийлдэг бол, эмх цэгцийн хэт хатуу шаардлага сониуч зан, бүтээлч байдлыг бууруулдаг. Тиймээс Дэг журмын цаана хэмээх номдоо биднийг бодит байдлын суурь зарчмууд болох эмх цэгц болон хаосыг тэнцвэртэй байлгахыг хүсэж, тэдгээрийг хуваах зааг дээрээс гүн гүнзгий утга учрыг олж болохыг зөвлөсөн байна.
Питерсон биднийг тогтворгүй, зовж шаналсан үедээ психологи, философийн болоод хүмүүний хамгийн агуу үлгэр домог, үүх түүхийн гол санааг өөрсдийн хүч чадлын эх булаг болгохыг сануулсан. Асар их хүчин чармайлтаар таньсан эртний мэргэн ухааны үнэн, өөрийнхөө амьдралаас ухамсарласан үнэт сургамжууд болон клиникийн туршлагадаа тулгуурлан тэрээр
уншигчдыг улам зоримог, үнэн, утга учиртай амьдралд чиглүүлэх нэмэлт 12 дүрмийг гаргажээ.
Худалдаж авах