Дракерман Памела
Франц хүмүүжлийн нууц
Bebe өсгөхүй
Америк сэтгүүлч Памела Дракерман хүүхдээ Парист төрүүлэхдээ "франц ээж" болохыг хүсэж байсангүй. Франц хүмүүжил гээч нь франц хувцасны загвар эсвэл бяслаг шиг алдартай зүйл биш шүү дээ. Тэгээд ч Франц эцэг эхчүүд өөрсдийгөө ямар нэгэн онцгой зүйл хийдэггүй гэцгээнэ.
Гэтэл Дракерманы мэддэг америк хүүхдүүд ой гарч байж л бүтэн нойртой унтаж сурч байхад франц хүүхдүүд 2-3 сартай байхаасаа л эхлэн шөнө сэрвэлздэггүй, сайн унтаж эхэлдэг. Мөн тэд тахианы зүсэм мах идэхийн оронд жигнэсэн зэрлэг сонгино зэргээс бүрдсэн тэнцвэртэй хоол идэцгээнэ. Түүний америк найзууд гэрт нь зочлохдоо хүүхдүүдийн маргааныг зохьцуулсаар байгаад таардаг бол франц найз нар нь хүүхдүүдээ тоглож байх зуур кофе ууж суудаг аж.
Тийм ээ, магад бид бага насны хүүхдээ хүмүүжүүлэх арга барилаа нэг л олдоггүй байж болох юм. Тэгвэл энэ ном таны хувьд нүдээ олсон сонголт байх болно.
Эх хүн байх гэдэг ойлголт францчуудын хувьд тэс өөр утга илэрхийлнэ. Хамгийн сайн франц ээж ч хүүхдийнхээ төлөө нойр, хоолгүй зүтгэх шаардлагагүй гэж үздэг бөгөөд үүндээ гэмших нь үгүй. Тэд тайван байж, хүүхдүүдээ үгэндээ оруулж чаддаг нь хачирхалтай.
Мэдээж франц хүмүүжлийн арга хүүхдүүдийг робот шиг хүлцэнгүй, баяр баясалгүй болгоод байвал түүний тухай ярих ч хэрэг байхгүй. Гэтэл яг үнэндээ франц хүүхдүүд яг л америк хүүхдүүд шиг сэргэлэн цовоо, сониуч бас бүтээлч.
Зүгээр л тэд илүү хүмүүжил сайтай бөгөөд өөрсдийгөө сайн удирдаж сурсан байдаг. Зарим хөлд орж буй америк хүүхдүүд хятад хэл заалган, бичиг үсэг сурах бэлтгэл хийж байхад франц хүүхдүүд өөрийнхөөрөө хорвоотой танилцан, чөлөөтэй гүйлдэцгээдэг.
Энэхүү гайхалтай ном танд хүүхдээ зөв хүмүүжүүлэх хамгийн орчин үеийн арга ухааныг заах болно.
Худалдаж авах