Энэ нь англи хэлний багахан мэдлэгтэй, эсвэл ямар ч суурьгүй хүүхдэд зориулсан бүтээл юм. Хялбар, зугаатай дасгал даалгаврыг хийж, дуут бичлэгийг сонссоноор богино хугацаанд 500 гаруй үгийн сантай болж, түүндээ тулгуурлан уншиж, бичиж, ярьж сурна.
6-10 настай хүүхдэд зориулсан уг сурах бичиг нь Миний найзууд, Сургууль дээр, Манай анги, Миний гэр, Тоглоомын дэлгүүрт, Миний бие, Хүүхдийн паркад, Манай хот, Спорт, Миний эд зүйлс зэрэг 22 шинэ хичээл, 4 бататгал хичээлтэй. Хичээл бүрийн дасгал даалгавар нь дуут бичлэгтэй. Мөн шинэ үгийг зурагтай харгалзуулах, будах, үгийн сүлжээ бөглөх, дуут бичлэгийг сонсоод зөв үг, өгүүлбэрийг нь дугуйлах гэхчлэн тун сонирхолтой дасгал даалгавартай. Тухайн бүлгийн эхэнд шинэ үгсийг танилцуулсан зураг байх ба дараа нь сурсан үгсээ бататгах дасгал хийнэ. Түүний дараа гурваас дөрвөн хэл зүйн дүрэм сурч, мөн дасгал ажиллах бөгөөд зарим хичээл нь шинэ үгсийг оролцуулсан дуу шүлэгтэй.
Дуут бичлэгийн аппликейшныг номын хавтасны ард буй зааврын дагуу үнэгүй татаж суулгана, бас сайтаар ороод сонсох боломжтой. Эдгээр дасгал нь хүүхдийн англи хэлний дуудлага, өргөлтийг сайжруулахад туслахаас гадна тэдний ой ухаанд шинэ хэл хоногшиход ихэд нэмэртэй. Сурах бичгийн агуулга нь олон улсын хэлний чадварыг үнэлэх стандарт (CERF), хүүхдэд зориулсан англи хэлний Кембрижийн шалгалт (YLE), олон улсын англи хэлний Тринитийн шалгалт (Trinity GESE)-ын дурдсан түвшинд нийцнэ.
Худалдаж авах