Философи (Гуравдахь хэвлэлт)

Философи нь олон түмний ойлгодог шиг зөвхөн суут болон этгээд хачин сэтгэлгээтэй хүмүүст хамаатай юм биш. Өдөр тутмын үйл ажиллагаанаас хөндийрч, амьдрал болон ертөнц гэдэг юу юм бэ гэсэн эргэцүүлэлд автсан хэн бүхэн философидож байна гэсэн үг.

Хүмүүс бид төрөлхөөсөө л сониуч зантай тул хүрээлэн буй ертөнц, түүнд өөрсдийн эзлэх байр суурийн талаар гайхширсаар ирсэн. Хүмүүст эхлээд гайхширах, дараа нь учрыг олоход тусалдаг оюун ухаан хэмээх хүчирхэг зэвсэг байдаг. Хэдийгээр бид тухайн зүйлийнхээ учрыг бүрэн олж амжаагүй ч гэлээ оюун ухаанаа ажиллуулж л байгаа бол философидож байна гэсэн үг. Философи нь нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэл, уламжлалт бодол санааг үг дуугүй хүлээн авахаасаа илүү тэдгээрийн талаар дахин дахин эргэцүүлж байдаг.
Энгийн хэллэгээр бичигдсэн Философи ном нь ойлгомжтой тайлбар, бүдүүвч зургууд, үл мартагдах эшлэл, зураг чимгээрээ ойлгоход хүндрэлтэй онолын мэдлэгийг танд сонирхолтой байдлаар дэлгэх болно. Та философийг цоо шинээр сонирхогч, шохоорхон судалж буй нэгэн, учрыг олох гэсэн мэргэжилтэн аль нь ч бай энэ номоос өөрийн сэтгэхүйд маш их тэжээл авах болно.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Б. Батчулуун , Редактор: Б. Дөлгөөн , Э. Цэнгэлсайхан , Ч. Мөнхтуяа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 45,000₮,

ISBN: 9789996206887,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2012-07-01,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 352,

ХЭМЖЭЭ: 233 х 195 х 25 ММ ,

ЖИН: 1140.0 ГР,

ЦУВРАЛ: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах