Жорж Оруэлл

Амьтны ферм

Жорж Оруэлл 1903 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Британи-Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужийн Мотихари хотод, Ричард Уолмесли Блэйр болон Ида Мабел Блэйр нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Эцэг эхээс өгсөн нэр нь Эрик Артур Блэйр. Тэрээр 1933 онд “Парис, Лондонгоор бядан явсан тэмдэглэл” (Down and Out in Paris and London) хэмээх бүтээлээрээ уран зохиолын тэсрэлтээ хийжээ. Жорж 1936 онд иргэний дайн дэгдсэн Испанид сурвалжлагчаар очсон ч Франкогийн дэглэмийн эсрэг Ажилчдын нэгдсэн Марксист Намын төлөө тулалдаж яваад шархдан нутаг буцжээ. Өнөөгийн уншигчид түүнийг нийгмийн дарангуйлал болон эрдэм боловсролгүй ард түмэн дарлал мөлжлөгт өртдөгийг харуулсан “Амьтны ферм” (1945), тоталитар дэглэмийн эсрэг үзлийн “туг” болсон “Мянга есөн зуун наян дөрөв” (1949) зохиолуудаар нь мэдэх билээ.
Амьтны ферм зохиолд нэгэн фермийн амьтад өөрсдийг нь дарлан мөлжиж, амь залгуулах төдийхнөөр аргацаан, хүнд хүчир хөдөлмөрт нухлах эзэн ХҮН-ий эсрэг бослого гаргаж буй тухай ёгтлон өгүүлнэ. Зохиолын эхлэл хэсэгт эрх чөлөөтэй болсны хөөр баяр бялхаж, бүх амьтан тэгш эрхтэй, эрх чөлөөтэй, жаргалтай сайхан амьдрах шинэ нийгэм тогтлоо хэмээн итгэл найдвар дүүрэн байна. Гэвч төд удалгүй гахайнууд ба тэдний туслагчид гэх шинэ ноёлогч анги бий болоод зогсохгүй, урьдын дарлан мөлжигчид болох хүмүүстэй өдөр ирэх тусам адилхан болж, бусад амьтнаа улам бүр дарангуйлж эхэлснээр мөнөөх хувьсгалын эрхэм сайхан зорилго худал хуурмаг болж хувирна. Оруэллийн 1946 оны бүтээл “Би яагаад бичдэг вэ?” хэмээх нэн сонирхолтой эсээнд: “Сүүлийн арван жилийн хугацаанд би улс төрийн бичвэрээ урлаг болгон бичихийг л ихэд хүссэн билээ. Аль нэгэн намын үзлийг баримтлах чиг хандлага, шударга бусыг мэдэрч буй минь ийн бичихийн эхлэл болсон юм. Номоо бичих гээд суухдаа би өөртөө ‘Урлагийн бүтээл л туурвих юм шүү’ гэж хэлдэггүй, харин ч ‘Илчлэх худал хуурмаг болоод бусдад сонордуулах баримт гэдэг үүднээс бичих юм шүү’ гэж хэлдэг. Эн тэргүүний зорилго минь бол өөрийгөө сонсгох юм. Гэхдээ уран сайхны туршлага гэж үзээгүй сэн бол би ийн ном байтугай сэтгүүлийн урт нийтлэл ч бичихээргүй байлаа. [...] Амьтны ферм бол бичиж буй зүйлээ бүрэн ухамсарласан, улс төрийн болоод урлагийн зорилгыг хослуулан цогцлоосон анхны минь оролдлого бүхий ном байсан юм.”
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Жорж Оруэлл , Орчуулагч: O. Тогоохүү , Редактор: Н. Жавхлан , Б. Оюунханд , Д. Очирмаа , Дизайнер: Э.Базаррагчаа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997319319,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 164,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 11 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах