Илиада

Дэлхийн уран зохиол сохор зохиолчоор эхлэсэн гэгддэг. Эртний Грекийн уран зохиолын ноён оргил болох “Илиада”, “Одиссэй” туульс нь өрнийн уран зохиолын анхдагч бүтээлүүдэд зүй ёсоор тооцогддог бөгөөд НТӨ 725-675 онд эхлээд “Илиада”, дараа нь “Одиссэй” зохиогдсон хэмээн үздэг. Тус туульсын үр нөлөө зуунаас зуунд улам тэлж, тэдгээрийг судлан тайлбарлаж, шүүмжлэн, олон хэлээр орчуулан нутагшуулж, хувирган уламжилсаар өнөөг хүртсэн билээ.
Зохиолын тухайд Тройн дайны арав дахь буюу сүүлийн жилийн 51 өдрийн үйл явдлыг нийт 24 дуулал, 15,693 бадгаар өгүүлнэ. Тройн дайны тухай гэхээсээ илүүтэй Ахиллын уур хилэн, түүний учир шалтгаан, уг хэлбэр, уршигт үр дагаврын тухай өгүүлэх уг тууль хүмүүний сэтгэл хөдлөл хэмээх хөндөхөд хялбар ч давж гарахад бэрх зүйлийн талаар өгүүлсэн тул туурвисан цагаас 2700 жилийн дараа ч уншигчдад хүртээмж, ойлгомжтой хэвээр ажээ. Энэ нь ч уг тууль зуун зуун жилийн турш уламжлагдан ирж, өнөөг хүртэл дэлхий даяар уншин, судалж буйн учир шалтгаан болох биз ээ. Түүнчлэн “Одиссэй” зохиолын монгол орчуулгыг 2020 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан билээ. Үйл явдлын хувьд хоёр тууль хоорондоо холбоотой хийгээд дараалалтай тул уншигч таньд хамтад нь унших санал дэвшүүлж байна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Д. Цахилгаан , Редактор: Ж. Хишигжаргал , Зураач: Б. Гантулга , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 39,900₮,

ISBN: 9789997314123,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 742,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 51 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах