Карла Прэттэ Мариа

Урлагийг ойлгох

Энэхүү ном нь хэдэн арван жил, зуун, мянганаар хүн төрөлхтөнтэй хамт байсан 1000 гаран урлагийн бүтээлийн өнгөт зураг бүхий, урлагийн бүтээлийг хэрхэн ойлгох, тэдний онцгой хэлийг хэрхэн тайлахыг танд заах урлагийн их хөтөч билээ.
Нэгдүгээр хэсэг буюу “Урлагийн хэл” бүлэгт илүү томоор харуулсан урлагийн бүтээлүүдийг бүтээх явцыг нарийн харуулна. Өөрөөр хэлбэл хэлбэр хэмжээ, орон зай, тэгш хэм, зураас, гэрэл сүүдэр, өнгөний гаргалгаа зэргийг бүтээл туурвихад хэрхэн ашигладгийг зурагт тайлбарын хатмаар танд зааж сургана.
Хоёрдугаар хэсэг буюу Үечлэл ба барил бүлэгт цаг цагийн алдартай уран бүтээлчийн агуу бүтээлүүдээр дамжуулан эртний үеэс орчин үе хүртэлх урлагийн түүхийг өгүүлнэ.
Урлагийг ойлгох ном нь урлагийн ангийн оюутан урлаг сонирхогч, урлагт хайртай хэн бүхний хувьд сонирхолтой, хамгийн гол нь үр өгөөжтэй бүтээл мөн билээ.
Мона Лизаг юу эгнэшгүй сайхан болгоно вэ?
Сэргэн мандалтын үед юу "дахин төрөв"?
Урлагийн бүтээл ер нь хэрхэн бүтдэг вэ?

Эдгээрт болон урлагийг тойрсон тоо томшгүй олон асуултад энэхүү бүтээл дэлгэрэнгүй, мэргэжлийн, ойлгомжтой хариулт өгнө. Урлагийн бүтээл хэрхэн бүтдэг, цаашлан хэрэглээг голчилсон бэлгэ тэмдэг, сэдэв зэргээс авхуулаад өнгөний үүргийн тухай хүртэл бүхий л ойлголтыг багтаасан "Урлагийг ойлгохуй" ном нь уншигчийг урлагийн хэлийг ойлгоход алхам алхмаар хөтлөх болно.

Мянга гаруй зураг, зураглалтай, тансаг агаад цогц уг зурагт бүтээл нь уран барилга, уран баримал, уран зургийн хамгийн cop бүтээлүүдийг нээн харуулах сонирхолтой, гайхалтай аялал төдийгүй урлагийн түүхэн үе, хэв маяг, мөчүүдэд замчлах, өргөн цар хүрээг хамарсан хөтөч юм. Балар эртний чулуун зэвсгийн үеийн Ласкогийн агуйн зургаас Фрэнк О.Жеригийн Гуггэнхайм музей хүртэлх хүмүүний уран бүтээлч чанарыг багтааж, урлагийн тухай ойлголтыг дэлгэрэнгүй тусгажээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Карла Прэттэ Мариа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: тогтоогдоогүй,

ISBN: 9789997312105,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015-09-01,

ФОРМАТ: Hardback,

ХЭМЖЭЭ: 339 х 339 х 339 ММ ,

ЖИН: 339.0 ГР,

Номын мэдээлэл хүлээн авах