Патрик Ленчионигийн энэхүү ном нь манлайллын тухай, бодит амьдралын жишээтэй нэгэн адил сонирхолтой, сэтгэл татам байдлаар бичигджээ. Тэрээр хурц оюун ухаан, илэрхийлэх чадвараараа дамжуулан багуудын сэтгэл татам хэдий ч төвөгтэй ертөнцөд нэвтэрч чаддаг. Манлайллын хямралтай нүүр тулсан Катрин Питерсен эмх замбараагүй байдалд буй багийг нэгтгэж чадах болов уу? Ядаж байхад компанийг нь аюулд унагах эрсдэл ойрхон байдаг. Тэр амжилтад хүрэх үү, эсвэл түүнийг халах болов уу? Удирдаж буй компани нь дампуурах болов уу? Ленчионигийн энэхүү гайхалтай бүтээл нь манлайлал ямагт эр зориг шаарддаг гэдгийг танд сануулах болно. Энэ номд гарч буй үйл явдлын хүрээнд багууд, тэр ч байтугай хамгийн шилдэг багийн ажиллагааг доголдуулахад хүргэдэг таван гол хүчин зүйлийг гаргаж ирсэн юм. Тэрээр эдгээр саад бэрхшээлийг даван туулах, эв нэгдэлтэй, үр дүнтэй багийг бүрдүүлэхэд ашиглаж болох хүчирхэг загвар, хэрэгжүүлэх алхмуудыг тоймлон харуулжээ. Мөн тэрээр багийн онцгой удирдагч, гишүүн байхыг хичээдэг бүх хүнд зориулж, энгийн боловч гайхамшигтай түүхийг өгүүлжээ.
“Шилдэг гүйцэтгэх удирдлага, менежер хэн ч байсан уг номын хаа нэгтээ өөрийгөө олж харна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн амжилттай, авьяаслаг багуудад ч бүх нөөц бололцоогоо дайчлахад нь саад болж буй бэрхшээл байдгийг Ленчиони уг номдоо харуулж чаджээ. Мөн та уг бүтээлээс хэрхэн амжилттай багийг бүрдүүлэх, удирдах тухай унших болно.
Худалдаж авах