Утопи Гурван Төр

Английн философич, зохиолч, теологич Томас Морусын “Утопи” хэмээх улс төрийн шог зохиол нь тэртээ 1516 онд Латин хэлнээ хэвлэгджээ. Сэргэн мандалтын үеийн хуманизмын хамгийн чухал бүтээлд тооцогддог уг ном төгс төгөлдөр нийгэмтэй төсөөллийн арлын тухай хүүрнэл юм. Утопи арал дээр хамгийн сайн засаг байх бөгөөд ард иргэд нь туйлын аз жаргалтай амьдрах аж.
Томас Морус уг суут бүтээлээрээ тухайн үеийн шашны дайн, ядууралд ялзарсан нийгмийг тэр чигээр нь дүрслэн харуулжээ.


Английн философич, төр нийгмийн зүтгэлтэн Фрэнсис Бэйконы “Шинэ Атлантис буюу Шинэ улс орон” хэмээх утопи зохиол нь 1638 оны үед хэвлэгджээ. Энэхүү ном төгс төгөлдөр нийгэмтэй Бенсалем гэх төсөөллийн арлыг дүрслэх бөгөөд ард иргэд нь бүгд соён гэгээрэлд хүрч өнө мөнхийн амар амгаланд умбана. Гэхдээ төгс нийгмийг зөвхөн шинжлэх ухаан л бий болгодог ажээ. Үүгээрээ “Шинэ Атлантис” зохиол бусад утопи бүтээлээс ялгардаг юм.
Фрэнсис Бэйкон ном оо дуусгаж чадалгүй 1626 онд нас барсан бөгөөд бичвэрийг нь түүний дотнын найз 12 жилийн дараа хэвлүүлсэн гэдэг.

1602 онд Итали хэлээр бичигдсэн “Нарлаг төр улс” хэмээх утопи зохиол нь Италийн философич, шашны зүтгэлтэн, астрономич Томассо Кампанеллагийн хамгийн алдартай бүтээл юм. Хожим Латин хэлээр хэвлэгдсэн түүхтэй. Тэрээр уг бүтээлээрээ Энэтхэгийн далайд орших Тапробана хэмээх арал дээрх утопи нийгмийг дүрслэн харуулсан билээ.
Томассо Кампанелла номынхоо гарчгийг НТӨ 135 оны үеийн эртний Грекийн бичвэрээс санаа авж, Платоны “Бүгд найрамдах улс”, Томас Морусын “Утопи” зэрэг бүтээлүүд дээр тулгуурлан бүтээлээ туурвижээ.




Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: С.Молор-Эрдэнэ , Edited and translated by: Р.Энхбат , Редактор: Б.Батбаатар , Редактор: П.Сарангарав , Prepared for publication by: С.Батжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: тогтоогдоогүй,

ISBN: 9789997318909,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: ,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 280,

ХЭМЖЭЭ: 197 х 125 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах