Б. Нанжид

Гэсэр

Өмнө нь бид “Монголын нууц товчоон”, “1001 шөнийн үлгэр”-ийг шинэлэг зураг чимгээр баяжуулан, шинээр зохиомжлон хүргэсэн бол энэ удаа “Гэсэр” хэмээх туулийн ноён оргил гэгддэг сор бүтээлийг ийнхүү хүргэж байна.
Гэсэр тууль нь, орчлон дэлхий үймээн самуунтай цагт Хурмаст тэнгэрийн хүү Гэсэр амаржуулан төвшитгөхөөр бууж ирээд, муу бүхнийг дарж байгаа тухай өгүүлдэг баатарлаг тууль билээ. Мөн тухайн цаг үеийн домгийн сэтгэлгээ, шашны ойлголт, бэлгэдэл зүй маш ихээр шингэсэн бүтээл юм. Тиймдээ ч одоогийн өнцгөөс харахад харанхуй бүдүүлэг гэмээр ёс заншил, харгис хэрцгий дүрслэлүүдийг тэр хэвээр нь үлдээн хүүхдэд ярьж өгөх, уншуулах боломжгүй тул шинээр зохиомжлон найрууллаа. Ялангуяа ёс суртахуун, хүмүүжил, хэл ярианы маш чухал бүтээл болохынх нь хувьд үнсэн чиг шугам, утга санааг алдагдуулахгүй байхыг хичээсэн болно.
Мөн уг зохиолд бидний мэдэх зарим улс орнууд үлгэр домгийн ертөнцтэй зэрэгцэн дүрслэгддэг. Ийм учраас уншигч хүүхдүүдэд зохиолоо илүү ойлгомжтой байлгах үүднээс Гэсэр туулийн газрын зургийг анх удаа шинээр зохиомжлон бүтээж номдоо хавсаргалаа.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Б. Нанжид , Б. Чанагнянгар , Зураач: Б. Гантулга , Ерөнхий редактор: Б. Батцэцэг , Редактор: Д. Очирмаа , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997319111,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 176,

ХЭМЖЭЭ: 280 х 220 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах