Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны шидтэн хүү болох Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, уран зөгнөлт алдартай зохиолын 6 дахь боть юм. Эхний боть 1997 онд гарч байсан бол энэхүү боть 2005 онд уншигч олноо хүрсэн билээ. Ийнхүү 2009 онд дэлгэцийн бүтээл болсон түүхтэй.
Харри Поттер цувралын 6 дахь боть болох Харри Поттер ба Эрлийз хунтайжид, үл мэдэгдэх нууцлаг эрлийз хунтайжийн эрэлд хатацгаана. <br/>Нэгэн шөнө Дамлбор Улаан төгөлийн гудамжинд Харри Поттерыг авахаар ирэхэд баруун гар нь харлаж хатангиршсан байсан ч тэр яагаад ийм болсноо хэлсэнгүй. Шидтэний ертөнцөд хардалт, сэжиг, таамаг тархахад Хогвартсын аюулгүй байдал алдагдана. Харри Малфойд хар тамга байгаа гэдэгт итгэлтэй байсан бөгөөд Үхэл залгигчид тэдний дунд хүрэлцэн ирлээ. Волдемортын хамгийн далд нууцыг үнэнч найз нөхдийнхөө хамт илрүүлэхэд Харрид хүчирхэг шид хэрэгтэй. Дамблдор түүнийг хувь заяагаа угтахад бэлтгэнэ...