Тахал романд 194... онд (яг тохиолдсон он цагийг зохиолд тодорхой хэлдэггүй) Алжирын нэгэн боомт Оран хотноо нууцлаг тахал дэгдсэн тухай өгүүлнэ. Хэлбэрийн хувьд, зохиолын төгсгөлд нэр нь тодорхой болдог хүүрнэгчийн хэлсэнчлэн энэ үйл явдлыг бодит үнэнийг ягштал баримтлан өгүүлэх “он дарааллын бичиг” ажээ. Тэр жилийн хавар хотод хархнууд эхлээд ганц нэгээрээ, яваандаа мянга мянгаараа газар доорх нүхнээсээ гарч ирэн үхэцгээх болсноор зохиол эхэлнэ. Эхэндээ бүгд итгэхийг хүсээгүй боловч яваандаа бодит үнэн тодорч, цаашид өөрсдийгөө хуураад байх аргагүй болно: Хархнууд тахлаар үхэж буй бөгөөд үхлийн аюулт тахал аль хэдийнээ хархнаас хүмүүст халджээ. Халдварт өвчин хотод гэрлийн хурдаар тархав. Хоорондоо ижил шинж тэмдэгтэй аймшигт өвчнөөр үхэх хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байлаа. Байдал ноцтой болсонтой хотын захиргаа эцэстээ дуртай дургүй эвлэрнэ: Ингээд цар тахлын үеийн онц байдал зарлаж, Оран хотыг хааснаар ард иргэд гадаад ертөнцөөс таслагдах нь тэр. Тахлын тархалтыг хумьж намжаахын тулд хатуу арга хэмжээ авч, түүнийгээ улам бүр чангаруулсан ч хаврыг залгаад морилох халуун зуны саруудад байдал бүр ч дордож, тартагтаа тулах мэт санагдана.
Тахал романд 194... онд (яг тохиолдсон он цагийг зохиолд тодорхой хэлдэггүй) Алжирын нэгэн боомт Оран хотноо нууцлаг тахал дэгдсэн тухай өгүүлнэ. Хэлбэрийн хувьд, зохиолын төгсгөлд нэр нь тодорхой болдог хүүрнэгчийн хэлсэнчлэн энэ үйл явдлыг бодит үнэнийг ягштал баримтлан өгүүлэх “он дарааллын бичиг” ажээ.