Мэдлэгийн бусад салбарын дундаас психологи хэмээх салбар хамгийн этгээд нууцлаг, магад хамгийн ихээр буруу ойлгогддог нь юм. Хэдийгээр психологи, түүний үзэл санаа ихэнх соёлд нэвтэрсэн боловч яг юу болох, психологичид юу хийдэг тухай бүрхэг төсөөлөлтэй байдаг. Тэгвэл “Агуу санааг энгийнээр тайлбарлах нь” цувралын Психологи номд сонирхолтой шинжлэх ухааны салбар болох психологийн шинжлэх ухааны үүсэл, энэхүү салбарын анхдагч үзэл санаануудыг ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлажээ.
Энгийн хэллэгээр бичигдсэн энэхүү ном нь бүдүүвч зургууд, салбарын гол төлөөлөгчдийн хэлсэн үл мартагдах эшлэлүүд, он цагийн дарааллын тусламжтай ойлгоход хүндрэлтэй онолын мэдлэгийг сонирхолтой байдлаар уншигч танд дэлгэх болно. Психологийн салбарт цоо шинэхэн нэгэн, дурлан судалж буй оюутан, эсвэл энгийн нэгэн сонирхогч хэн ч бай энэхүү ном таны сэтгэлийг татах болно.