Хоёронтоо амьдарсан охин

“Миллениум” цувралын зургаадугаар дэвтэр болох Хоёронтоо амьдарсан охин роман нь 2019 онд хэвлэгдэж, дэлхий дахинаа ерэн мянган хувь борлуулагджээ. Уг цувралын зохиолч Стиг Ларсон 2004 онд зуурдаар нас барсан боловч Давид Лагеркранц цувралыг үргэлжлүүлэн бичиж, өдгөө дараагийн романаа гаргаад буй нь энэ билээ. Эл удаад ч Лизбет, Бломквист хоёр гэмт хэргийн бохир ертөнцөд өөрсдийн тэмцлийг үргэлжлүүлнэ.
Ээмэг, луун шивээс бүхий цуцашгүй Лизбет Саландер Стокголм дахь байраа зарж, гэнэт ор сураггүй алга болно. Тэрээр хаана байгаагаа хэнд ч үл хэлнэ. Энэ үеэр Микаел Бломквист Лизбеттэй холбогдохыг хичээх агаад учир нь ямар ч бичиг баримт, орон гэргүй нэгэн эрийн халааснаас Бломквистийн утасны дугаар олддог. Тэрээр үхэхийнхээ өмнө засгийн газрын гишүүнд хаягласан, аюул тулгарч болох тухай ойлгомжгүй үгс бичиж орхижээ. Энэхүү ээдрээт хэргийн учрыг тайлахад Лизбетийн тусламж хэрэг болдог.
Бломквист, Саландер хоёр, дахин бие биедээ туслан, үнэнийг алхам алхмаар нээн илрүүлэх болно. Хамгийн сүүлд хэний ч төсөөлөөгүй мөчид Бломквист өөрийгөө золионд гарган, Лизбетийг амьдралынхаа хамгийн чухал тулаантай нүүр тулах боломжийг олгодог. Энэ нь Лизбетийн ихэр эгч Камиллагийн эсрэг тулаан байх болно.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Ц. Бямбацогт , Редактор: М. Ганцацрал , Редактор: Б. Одончимэг , Редактор: П. Сарангарав ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 26,900₮,

ISBN: 9789997318916,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 344,

ХЭМЖЭЭ: 235 х 160 х 33 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах