Жордан Б. Питерсон

Амьдралын 12 дүрэм

Хаосын эсрэг ерөндөг
Хүн бүрийн мэдэх ёстой хамгийн үнэ цэнтэй зүйлс юу вэ?

Орчин үеийн зан төлвийн ойлголтод нөлөөлсөн Жордан Питерсон өдгөө дэлхийн оюунлаг хүмүүс хамгийн ихээр дагаж буй нийгмийн сэхээтнүүдийн нэг болжээ. Түүний үлгэр домгийн ач холбогдлоос эхлээд романтик харилцан холбоо, бүр Библийн судар хүртэл өргөн хүрээ бүхий сэдвийг хамарсан лекцүүдтэй нь олон арван сая хүн танилцсан билээ. Урьд өмнө нь байгаагүй их өөрчлөлт бүхий, туйлширсан улс төрийн эрин үед түүний, хувь хүний хариуцлагын үнэ цэн болон эртний мэргэн ухааны тухай чин сэтгэлээсээ, бас нүд сэргэмээр хэлсэн зүйлс нь өнөөдөр дэлхий даяар цуурайтаж байна.

Тэрээр энэхүү номдоо, утга учиртай амьдрахад зориулсан баялаг бөгөөд хэрэгжүүлж болохуйц, бусдыг шүүмжлэхээсээ өмнө орон гэрээ төгс эмхэлж цэгцлэхээс эхлэн өөрийгөө өнөөдрийн хэн нэгэнтэй бус, харин өчигдөр хэн байсантайгаа харьцуулах ёстойг багтаасан арван хоёр дүрмийг тусгажээ. Аз жаргал гэдэг утгагүй зорилт. Оронд нь харин, оршихуйд маань шигдсэн зовлонгоос өөрсдийгөө хамгаалахын тулд утга учрыг эрэлхийлэх хэрэгтэйг тэр таниулна.

Клиникийн дадлага, амьдралын туршлагаасаа болон хамгийн боловсронгуй психологи, философи, мөн хүмүүний хамгийн эртний үлгэр домгоос татсан тод томруун жишээ бүхий Амьдралын 12 дүрэм нь өнөөгийн асуудлуудад тусгалаа олсон мөнхийн үнэн гэдэг утгаар бидний амьдралд буй хаосын эсрэг ерөндөг болж өгөх учиртай.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Жордан Б. Питерсон , Орчуулагч: Э. Цэнгэлсайхан , Редактор: Н. Жавхлан ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 34,900₮,

ISBN: 9789997319050,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 475,

ХЭМЖЭЭ: 235 х 160 ММ ,

Номын мэдээлэл хүлээн авах