Энэхүү номд, хорьдугаар зуунд залуу эмч, боловсролын анхдагч Мария Монтессоригийн хийсэн нээлтүүдийг авч үзэх болно. Түүний ажиглалт болон “хүүхдийн талаархи нээлтүүд” нь өнгөрсөн цагийн туршлага дээр үндэслэгдэх ч хорин нэгдүгээр зууны бидэнд ч хэрэгтэй. Өнөөдрийн судалгаа болон технологи нь хүүхдийг төрөхөөс авахуулаад түүний өгч байсан зөвлөмжүүдийг баталсаар байна.
Энэ номны бүлгүүдэд бид Монтессори боловсролд эцэг эхчүүдэд шаардлагатай урам хайрласан бөгөөд бага зэрэг бэрхшээл учруулдаг арга зүйгийн талаар хүүрнэх болно.
Өмнөтгөл хэсэгт Монтессори хүүхдэд ямар арга зүйгээр ханддаг байсан тухай болоод тэрбээр яагаад бусдын алдаж байсан “хүүхдийг олж нээх” дээр амжилттай ажилласан тухай товч өгүүлнэ. Харин "Хүн болж бүрэлдэхүй" хэмээх нэгдүгээр бүлэгт энэ номын цөм хэсгийг бүрдүүлсэн бүлгүүдийн практик зүйлсийг онолоор тайлбарлана. "Шинэ хүнээ угтан авах нь" нэрт хоёрдугаар бүлэгт нярай хүүхдийн өрөөг тохижуулах бүх нарийн зүйлсийг дурдсан бөгөөд энэ орчин нь эцэг эх болоод хүүхдэд ямар давуу тайлтайг тайлбарлана. "Хорвоотой танилцах нь" гуравдугаар бүлэгтээ нярай хүүхдийг судлаач хэмээн авч үзэж, үүгээрээ хэрхэн хүүхэд өөрийнхөө ертөнцийн эзэн нь болж буйг харуулна. "Гар ба тархи" нэртэй дөрөвдүгээр бүлэг ба "Мөлхөхөөс тэнцвэрээ олох нь" хэмээх тавдугаар бүлэгт гарын уялдаат хөдөлгөөн ба биеийн тэнцвэр олох тухай өгүүлнэ. Хүүхдийн энэхүү чухал хөгжлүүдийг дэмжихэд хамгийн таатай орчинг бүрдүүлэх тухай зургаар үзүүлсэн "Цаг хугацааны шугам"-ыг ард нь оруулж өгсөн билээ. "Практик амьдрал" хэмээх зургадугаар бүлэгтээ дөнгөж хөлд орсон, хөдөлгөөнтэй болсон, юм бүхнийг мэдэж авах асар их сонирхолтой хүүхдийн анхаарлыг нь төвлөрүүлж чадах “ажлын мөчлөг”-ийг санал болгоно. Харин "Хувийн арчилгаа" хэмээх долоодугаар бүлэгтээ хүүхдийн шинээр хөгжиж буй биеэ даасан байдалд нь хэрхэн тусалж, шинэ чадварууд дээр нь үндэслэн яаж өөртөө итгэлтэй болгох талаар дурдана. "Хэл яриа ба оюун ухаан" хэмээх наймдугаар бүлэгт хүүхэд хүн төрөлхтөний хосгүй чадвар болох хэл яриад суралцах үед нь түүний дэс дараа ба оюун ухааны хөгжил хэрхэн явагддагийг авч үзнэ. "Хөгжиж буй хүсэл зорилго" нэрт есдүгээр бүлэгт хүн төрөлхтөний хамгийн нууцлаг чадваруудын нэг болох хүсэл тэмүүллийг хэрхэн өдөөх талаар зөвлөнө. Ингээд аравдугаар бүлэгт бид Монтессори боловсролын хүссэн үр дүнг дүрслэх болно. Энэ бол өөрийн давуу болон сул талаа мэддэг, ер нь өөрийгөө бүх талаараа судалж мэдсэн, өөрөөрөө байхдаа эвтэй, өөрийнхөө амьдралын турш хорвоо дэлхийг илүү сайхан болгохын төлөө шаргуу зүтгэдэг, үргэлжлүүлэн суралцсаар л байдаг идэр насны хүн билээ.
Худалдаж авах