Хөвгүүн ирлээ

Зохиолч Хан Ган нь 1970 оны арван нэгдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын Кванжү хотноо төржээ. Тэрээр Сөүл хотод уран зохиол судлалаар суралцаж төгсөөд, 1993 оноос шүлэг, яруу найраг туурвиж эхлэн уран бүтээлийн гараагаа тавьсан байна. 1994 оноос гол төлөв богино өгүүллэг, роман бичих болж, эх орондоо утга зохиолын олон арван шагнал хүртсэн аж. Түүний 2007 онд бичсэн Цагаан хоолтон/채식주의자 роман нь 2016 онд англи хэлнээ орчуулагдан, улмаар Бүүкэрийн шагнал хүртсэнээр олон улсад танигдсан юм.
Хөвгүүн ирлээ хэмээх энэхүү зохиолд 1980 оны тавдугаар сарын 18-аас 27-ны хооронд зохиолч Хан Ганы төрөлх хот Кванжүд өрнөж, цэргийн хүчээр дарагдсан бослогын тухай өгүүлдэг. Тэгэхдээ цэргийнхэн жирийн ард иргэдийг хоморголон устгасан гурван өдрийн үйл явдал голчлон гарна. Энэхүү роман нь долоон бүлгээс бүтэх бөгөөд бүлэг бүрд Кванжүгийн цуст аллага, харгислалд өртсөн долоон хүний тухай өгүүлэн, тэднээр үйл явдлыг хүүрнүүлдэг. Зохиолч Хан Ганы уг роман тун амаргүй боловч нэн чухал, сэтгэл хөдөлгөсөн зохиолын нэгд тооцогддог байна. Урьд нь түүний туурвисан Миний бүсгүйн үр жимс/내 여자의 열매 хэмээх богино өгүүллэг манай хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Солонгос өгүүллэг, тууж эмхэтгэлд багтан та бүхэнд хүрсэн билээ. Түүнчлэн энэ зохиол Монсудар Утга зохиол цувралын арав дахь дугаараар хэвлэгдсэн зохиолч И Мүн Ёлын Манай бүдэрсэн баатар романы адил Солонгос улсын шинэ үеийн түүхийн нэгэн хэсгийг илтгэн харуулна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Д. Эрдэнэсүрэн , Редактор: М. Ганцацрал , Редактор: Ш. Баярмагнай , Редактор: Д. Очирмаа , Зөвлөх: Александр Шнорбуш ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 14,900₮,

ISBN: 9789997318923,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 248,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 21 ММ ,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: 34

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах