Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд буюу Соён гэгээрлийн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон хүүхдийн зохиолын уралдаан зарласан билээ. Энэхүү уралдааны өгүүллэгийн төрөлд 6-7 насны ангилалд 2-р байр эзэлсэн Шоколадан ханхүү, Нархан гүнж хоёр дэлхийг аварсан нь бүтээлийг хүргэж байна.
Эрт цагт энэ дэлхийн бүх хүн тус тусдаа өөрсдийн хотхонд амьдардаг байжээ. Мөсөн хотхон, Цэцгэн хотхон, Амьтдын хотхон, Хорон санаатнуудын хотхон, Шоколадан хотхон гээд тус тусдаа нэртэй. Нархан хотхоны хүмүүс хамгийн сайхан сэтгэлтэй, аз жаргалтай, инээд баяслаар дүүрэн амьдарна. Харин Мөсөн хотхон, Шоколадан хотхоныхон хэзээ ч ордноосоо гардаггүй. Яагаад гэвэл тэд хайлчихна гэж айна. Шоколадан хотхоны ханхүүг Чоко гэдэг. Тэрээр хотынхоо хамгийн дураараа, хамгийн эрх нь. Хаан аав нь Чоког эрхлүүлж, энхрийлэн хайрлана. Тэр энэ хотын хамгийн жаргалтай хүү ч гэлээ шоколадан хашаагаа давж гарах сан гэж дандаа мөрөөддөг байж гэнэ.