Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд буюу Соён гэгээрлийн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон хүүхдийн зохиолын уралдаан зарласан билээ. Энэхүү уралдааны өгүүллэг төрөлд 8+ насны ангилалд 2-р байр эзэлсэн Өөр нүд бүтээлийг хүргэж байна.
Энэхүү зохиол нь бусдыг хэзээ ч гаднах дүр төрхөөр дүгнэж болохгүй мөн ямар ч амьтныг хайрлаж, энэрнэ гэдэг хэчнээн баяр хөөртэй, сайн үйл вэ гэдгийг харуулсан бүтээл билээ.
Ус асгарсан бороотой намрын өглөө, манай ангид хоёрын хоёр хүүхэд шилжиж ирлээ. Бүгд л үл таних хүүхдүүдийг сонирхож бас шохоорхон харцгаана. Анги ялаа нисэх чимээ сонсогдохоор анир чимээгүй, нам гүм. Самбарын өмнө зогсох биерхүү бор охин, жижигхэн шар хүү хоёр ёстой л эсрэг тэсрэгийн туйл гэмээр. Бид инээдээ барьж ядан, энд тэндгүй жиг жуг болцгоов. Нүүрээрээ дүүрэн жижигхэн бор сэвхтэй туранхай шар хүүг харсан хэн ч инээдээ барьж үл чадна...
Худалдаж авах