А. Найгалмаа
Багадсан бээлий
Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд буюу Соён гэгээрлийн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон хүүхдийн зохиолын уралдаан зарласан билээ. Энэхүү уралдааны өгүүллэг төрөлд 8+ насны ангилалд 1-р байр эзэлсэн Багадсан бээлий бүтээлийг хүргэж байна.
Энэхүү зохиол нь хэн нэгнийг гаднах дүр төрхөөр нь дүгнэн харьцаж болохгүй, мөн бусдад тусалж, энэрч хайрлах нь зөвхөн нөгөө хүнээ аз жаргалтай болгоод зогсохгүй, өөрөө ч гэсэн баяр хөөрөөр дүүрдэг гэдгийг харуулжээ.
Манай ангид Номин гэдэг охин шилжиж ирсэн юм. Тэр хөөрхөн ааштай бас хичээлдээ сайн. Даанч тэр заваан. Үргэлж бохир хумстай, халтар хувцастай явдаг. Яагаад хувцсаа бас гараа угаадаггүй юм бол гэж би хааяа боддог л доо. Номин нэг өдөр надад ааруул өглөө. Би ааруулыг нь идмээр байсан ч “Чиний гар заваан, би идэхгүй” гээд хэлчихсэн. Гэтэл Номингийн нүдэнд нулимс дүүрээд уйлж орхив...
Худалдаж авах