Мэдисон нутгийн гүүрнүүд

Зохиолч Роберт Жеймс Уоллер нь 1939 оны 8 дугаар сарын 1-нд Айова мужийн Рокфорд хотноо төржээ. Тэрээр Сидар Фолс болон Блүүмингтон хотод дээд боловсрол эзэмшээд, 1968 оноос Айовагийн их сургуульд математик, үйлдвэрлэлийн эдийн засгийн хичээл зааж эхэлсэн байна. Улмаар 1980-1986 онд тус их сургуулийн эдийн засгийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад цаашдын амьдралаа зохиол туурвил, гэрэл зураг, хөгжимд зориулахаар шийдсэн аж.
1988 онд богино өгүүллэгийн түүвэр, 1990 онд эсээний түүвэр хэвлүүлснийхээ дараагаар 1992 онд Мэдисон нутгийн гүүрнүүд хэмээх анхны романаа туурвисан байдаг. Энэхүү роман хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-ын бестселлер номын жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар 60 гаруй сая хувь борлогдсон амжилтаараа XX зууны хамгийн амжилттай номуудын нэгд тооцогдох болсон юм. Уг зохиолоор 1995 онд кино хийсэн агаад алдарт жүжигчин Клинт Ийствүүд, Мерил Стрип нар гол дүрүүдийг бүтээсэн байдаг.
Романы үйл явдал 1960-аад оны үед Айова мужийн Мэдисон нутгийн нэгэн эдлэнд өрнөх ба хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй Франческа Жонсон, ганц бие гэрэл зурагчин Роберт Кинкейд нарын хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Гэрэл зурагчин эр National Geographic сэтгүүлийн захиалгаар архитектурын өвөрмөц онцлог бүхий битүү гүүрнүүдийн зургийг авахаар энэ нутагт хэдэн өдөр саатдаг. Зуны нэгэн халуун өдөр Кинкейд нутгийн нэгэн гүүр лүү хүрэх зам асуухаар Франческагийн гэрийн гадаа түр зогсоно. Анхны харцаар л бие биедээ хүчтэй татагдсан тэдний дунд хайр сэтгэлийн гал халуун холбоо үүссэн нь хэдхэн өдөр үргэлжлэх боловч хэн хэнийх нь амьдралыг үүрд өөрчилж, хэзээ хойно, бүр нас барсных нь дараа ч хачирхалтай байдлаар дахин учруулдаг .
Мэдисон нутгийн гүүрнүүд роман бол энгийн атлаа хүмүүс бидний мэдэрдэг хамгийн хүчтэй мэдрэмж болох хайрын тухай сэтгэлд буутал өгүүлж чадсан зохиол юм. Харин тэгэхдээ хайрын тухай хоёр талаас харуулна: Нэг талаас эрэгтэй эмэгтэй хоёр нэг нэгэндээ тэмүүлэх романтик хайр, нөгөө талаас гэр бүл, эцэг эх, үр хүүхдийн хоорондын хайр. Аль аль нь тун хүчтэй эл хоёр мэдрэмж өөр хоорондоо зөрчилдөж, аль нэг талд нь шийдэхийг биднээс шаардах тохиолдол амьдралд цөөнгүй. Хайрын тухай агуу романуудын мөнхийн сэдэв байсаар ирсэн уг асуудал энд ч бас тусгагдсан төдийгүй хүмүүний амьдралын ээдрээ хийгээд аливаа гэнэтийн тохиол учралуудыг сануулан дуулсан бүтээл болсон юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зөвлөх: Александр Шнорбуш , Орчуулагч: О. Анударь , Редактор: Н. Жавхлан , Редактор: Ж. Хишигжаргал , Редактор: П. Сарангарав , Дизайнер: С. Батжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 16,900₮,

ISBN: 9789997318695,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 274,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 17 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах