Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартаа “Заан оготно хоёр” үлгэрийг толилуулж байна. <br/>Жижигхэн хотын захад нэгэн гол урсана. Голын эрэгт бяцхан оготно амьдардаг байжээ. Харин аварга том заан өдөр бүр голоос ус ууна. Ус уух бүртээ оготнын гэрийг сүйтгэнэ. Өчүүхэн бяцхан оготно аварга том заанаас өөрийн гэрийг хамгаалж чадах болов уу?