Энэхүү ном нь хүүхдийн сониуч зан, аливааг танин мэдэх тэмүүллийг нялх багаас нь эхлэн сургуульд орох хүртэл тоглоомын аргаар дэмжиж өгөх зорилготой. Бүлэг бүрийн өмнө нас насны ангиллаар хүүхэд өдөр тутмын амьдралдаа хэрхэн суралцдаг тухай, ийнхүү шинжлэн судлах явцдаа бяцхан судлаачдад маань ямар мэдлэг чадвар суудаг тухай товч ойлголтыг өгснөөр энэ номын гол үзэл санаа илүү тодорно. Бүлэг бүрийн гол агуулга тухайн насны хүүхдийн хийж болох туршилт, тоглонгоо байгалийг танин мэдэх олон санаа, арга замыг зааж өгнө.
Хүүхэд аливаа зүйлийг биечлэн хийж, цуглуулсан мэдлэгээ ашиглаж үзэн, энэ маягаар өөр шинэ зүйлс мэдэж авах зарчмаар танин мэдэхүйн хөгжил нь урагшилдаг. Энэхүү ном нь эцэг эхчүүд, томчууд хүүхэдтэйгээ танин мэдэхүйн зорилготой харилцан яриа, хамтын үйлийг өрнүүлэхэд дэмжлэг болох юм.
Худалдаж авах