Стиг Ларсон

Зөгийн үүр бусниулсан охин

Стиг Ларсоны алдарт “Милленниум” цувралын гуравдугаар дэвтэр Зөгийн үүр бусниулсан охин роман нь 2007 онд Шведэд хэвлэгдэж, 2009 онд Их Британи, Америк улсад, 2010 онд Канад улсад тус тус худалдаанд гарсан байна. Цувралын гол дүр Лизбет Саландер тархиндаа буудуулсны улмаас үхэх сэхэхийн даваан дээр эмнэлэгт ухаангүй хэвтэнэ. Хэрэв тэр амьд гарвал гурван хүний амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдаж, шүүхэд дуудагдана. Харин амь насаа алдвал жинхэнэ хэргийн эзэн амар тайван үлдэнэ. Гэвч Лизбет үүнийг хүлээн зөвшөөрч, бууж өгөх болов уу? Тэгээд ч тэр ганцаараа биш шүү дээ.
Лизбет Саландер амь насыг нь хөнөөх гэсэн балмад эр болон амьдралыг нь нураан сүйдэлсэн төрийн институцээс өс хонзонгоо авна. Шударга бус тогтолцооноос болж айхтар хохирсон тэрээр хэнд ч итгэж болохгүйг яс махандаа шингэтэл ухаарсан боловч энэ удаад ганцаараа тэмцэж хүчрэхгүй байв. Мөр, толгойдоо буудуулж хүнд гэмтсэнээс болж эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх зуур түүний хамгийн заналт дайсан хажуу өрөөнд нь хэвтэнэ. Амьд гарах аваас хүн амины хэрэгт буруутгагдах аюул тосож байлаа. Цагдаагийн албан ёсны хамгаалалт дор Саландерыг зөвхөн эмч болон өмгөөлөгчтэйгөө харилцахыг зөвшөөрнө. Харин "Миллениум" сэтгүүлийн редактор Микаел Бломквист уг зөрүүд, дийлдэшгүй охиноос нүүрээ буруулахыг хүссэнгүй. Бломквист түүнтэй шууд харилцаж болохгүйгээ ухаарахын сацуу компьютерийн сод мэргэжилтэн охин хурууны үзүүрээ хөдөлгөх төдийд хүссэн мэдээлэлдээ нэвтэрнэ гэдгийг мэдэж байлаа.Сэтгэцийн эмнэлэг, балмад хүчирхийллийг даван туулж гарсан Саландер энэ удаад хэрхэн тэмцэх бол?
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Стиг Ларсон ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997313263,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-06-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 652,

ХЭМЖЭЭ: 233 х 233 х 233 ММ ,

ЖИН: 233.0 ГР,

ЦУВРАЛ: Millennium цуврал: III боть

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах