Үхлийн хөдөлгүүр гэх тун сонирхолтой зохиолыг анх 2001 онд Английн зохиолч Филип Рийв туурвижээ. Харин 2018 онд Кристиан Ривэрс найруулж, 128 минут үргэлжлэх дэлгэцийн уран бүтээл болж гаргаснаараа онцлог юм. Энэхүү зохиолоос байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалахын чухлыг болон бусадтай тэмцэлдэхгүй энх тайван, эв найрамдалтай амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Мөн нөхөрлөл, гэнэн цагаан хайр дурлалын үнэ цэнийг өгүүлэх юм.
Аюул заналаар дүүрэн ирээдүйн, асар том хөдөлгүүрт хотууд амьд үлдэхийн тулд нэг нэг рүүгээ дайран тэмцэлдэнэ. Лондон хот нэгэн жижиг хотын араас нэхэж байх үед Том хэмээх залуухан дагалдан эзгүй талд орхигдон үлдэнэ. Тэнд хиймэл эд эрхтэнтэй айдас хүргэм нэгэн түүнийг ангуучилж эхлэх ажээ.