Япон хураангуй толь бичиг
Япон-Монгол, Монгол-Япон
"Монсудар" хэвлэлийн газраас Япон-Монгол/Монгол-Япон өврийн толь бичгийг 2012 онд эрхлэн гаргасан билээ. Энэ удаад хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг үндэслэн толь бичгийн хоёр дахь ажлыг эхлүүлэн үгийн санг нэмэгдүүлэн хураангуй толь болгон гаргаж байна. Уг толь бичиг нь япон хэл сурч буй монголчуудаас гадна монгол хэл сурч япон хүмүүс ч хэрэглэх боломжтой юм.
- Энэхүү толь бичиг нь 45,000 гаруй өдөр тутмын болон өргөн хэрэглээний үг хэллэгээс гадна бүхий л салбарын үг хэллэг, япон үндэсний онцлог бүхий хэлц үг, хэвшмэл хэллэгээр баяжуулсан ба 26,800 толгой үг, 15,200 дэд толгой үг, 3000 хэлц үг, зүйр цэцэн үг багтсан. Мөн 20,850 жишээ үг, 75000 гаруй орчуулгатай болно.
- Монгол-Япон талын үгийн санг баяжуулахдаа салбар бүрийн төрөлжүүлсэн үгсээс түүвэрлэсэн 6,000 гаруй толгой үг, дэд толгой үг, хэлц үг, жишээ үгсийг нэмж оруулсан.
- Толь бичгийн олон улсын стандартад нийцсэн үгсийн аймаг, салбарын заалт зэрэг тользүйн заалтуудтай бөгөөд толгой үг болон жишээ үгийг тайлбараар баяжуулсан.
- Ханз үсгийн дуудлагыг ханз бүрийн ард () хаалтад хирагана үсгээр бичиж оруулснаараа онцлог.
- Толийн хавсралт хэсэгт тооны нэрс, жин хэмжүүр, он сар өдөр, гараг, хялбар дөхөм яриа, япон үндэстний баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг оруулсан.
Худалдаж авах