Жангар хүүхдийн номын редакцаас "Миний анхныном"-ын "Эсрэг тэсрэгийн тухай миний анхны ном" цувралд том жижиг, хүнд хөнгөн, урт богино, хурдан удаан, халуун хүйтэн гээд янз бүрийн эсрэг утгатай үгсийг маш энгийн, ойлгомжтой байдлаар зургаар тайлбарлан харуулжээ. Уг ном нь хүүхдийн гарт эвтэйхэн, зузаан картоноор хийгдсэн тул амархан урагдахгүй, хүүхэдгэмтээх хурц ирмэг өнцөггүй. Хүүхдүүд номын зургуудын тусламжтайгаар аливаа зүйлийг танин мэдэж, мэдлэгээ бататган, шинэ зүйлстэй танилцаж,шинэ үг хэллэг тогтоох боломжтой.