“Эрхий мэргэн“ монгол ардын домог үлгэрийг зурагт ном болгосон. Эрхий мэргэн харваач мэргэн харвадагтаа эрдэж, долоон нарыг нэгийг ч алдалгүй харвана гэж андгай тангараг тавьсан ч үүндээ хүрч чадалгүй юу болсон тухай энэ үлгэрт өгүүлнэ.
Энэхүү зурагт ном нь төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах боломжийг олгоно. Мөн үлгэрт гарч буй байгалийн үзэгдэл, амьтдын гарал үүслийн тухай хүүхэдтэйгээ дэлгэрүүлэн ярилцаж болно.
Номын зургийг үзэнгээ үлгэр уншуулах нь хүүхдэд сонирхолтой бөгөөд улмаар номд дуртай болоход нөлөөлнө. Мөн анхаарал төвлөрүүлэх чадварыг сайжруулна.
Ардын домог үлгэрийг бага насны хүүхдэд ойлгомжтой, энгийн үг хэллэгээр найруулж бичсэн бөгөөд хуудас бүрдээ хүүхдийн гоо зүйн мэдрэмж, насны онцлогт тохируулсан өнгө будаг, дүрслэлтэй зургуудтай. Үлгэрийн утга санаа, үйл явдлыг зургаар бүрэн илэрхийлсэн болохоор уншиж сураагүй хүүхдүүд ч зураг үзээд үйл явдлыг ойлгож, “уншиж” чадна.
Худалдаж авах